Нүүр хуудас Соёл урлаг НОРА: Эрүүл арьстай байх нь гоо сайхны том тодорхойлолт

НОРА: Эрүүл арьстай байх нь гоо сайхны том тодорхойлолт

1272
0
Норагийн арьс арчилгаа
Эрүүл, сайхан арьстай байх нууцаас дэлгэлээ...
Загварын салбарт амжилттай ажиллаж, эх орныхоо нэрийг хийж бүтээсэн үйл хэргээрээ сайнаар дуудуулан яваа олон загвар өмсөгчид манай бий. Тэдний нэг бол Д.Оюунномин буюу Нора.

Тэрээр олон улсын нэр хүндтэй томоохон загварын шоунуудад оролцож, брэндийн нүүр царай болж, мөн том хэмжээний зураг авалтуудад оролцсоор яваа мэргэжлийн модель гэдгийг бид хэдийнээ мэддэг болсон. Харин загварын салбарт арвин баялаг туршлагатай түүний гоо сайхны ертөнцийг тэр бүр хүмүүс мэдэхгүй.

“Зөвхөн модель гэлтгүй хүн эрүүл, сайхан арьстай байх нь гоо сайхны том тодорхойлолт юм”

НОРА АРЬСАА ХЭРХЭН АРЧИЛДАГ ВЭ?

Нора холимог арьстай бөгөөд энэ төрлийн арьс нь байнга батгаших гээд байдаг, амархан нүхжилт үүсдэг, мөн харшил гарахдаа хурдан, маш нимгэн эмзэг. Тиймээс арьсныхаа учрыг олох гэж багагүй цаг зарцуулсан түүнд хэрэглэж үзээгүй гоо сайхны бүтээгдэхүүн бараг үгүй. Ингэж арьсныхаа төлөө эрэл хайгуул хийсний үр дүнд ерөөсөө арьсыг гаднаасаа бус, дотроосоо арчлах ёстой гэдгээ маш сайн ойлгосон аж.

nora 03
“Зөвхөн модель гэлтгүй хүн эрүүл, сайхан арьстай байх нь гоо сайхны том тодорхойлолт юм”

Тэрээр долоо хоногтоо нэг удаа арьсаа гуужуулан, гүн цэвэрлэгээ хийдэг ажээ. Харин өдөр тутамдаа нүүрээ угаасны дараа гүн цэвэрлэгч тоникоор сайн арчиж, гелин суурьтай тос түрхдэг байна. Гадагшаа гарах болбол үүн дээрээ заавал нарны тос түрхдэг заншилтай аж. Арьсаа өөрөөр нь амьсгалуулж, эрүүл өнгийг нь хадгалахын тулд тэрээр өдөр тутамдаа аль болох нүүрээ будахгүй байхыг эрхэмлэдэг гэлээ. Ямар ч төрлийн будгийг өдөр бүр хэрэглэх нь арьсны өөрийн өнгийг гундааж, хордуулдаг учраас Нора өдөр бүр будаг хэрэглэдэггүй байна.

Нора зөвлөж байна:
HAND MADE: Нора гэрийн нөхцөлд үсэндээ тэжээл өгөхийн тулд кокосын тос түрхдэг бол арьс хуурайших, эсвэл нар салхинд түлэгдсэн тохиолдолд цэвэр алое түрхдэг байна.

Нора зөвлөж байна: Манай орны цаг агаар хуурай, эрс тэс уур амьсгалтай хэдий боловч нар, салхины тусгай зориулалтын тос давхар хэрэглээд явбал заавал нүүрэндээ будаг түрхээд байх шаардлагагүй. Тиймээс охид, бүсгүйчүүддээ гэж зөвлөхөд, зориулалтынх нь тосыг хэрэглээд, арьсныхаа эрүүл байдлыг хадгалахыг зөвлөж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here