Нүүр хуудас Соёл урлаг Нэвтрүүлэгч Д.Одзаяа: Тиймээ би ч бас “хийсвэр”-р төрсөн

Нэвтрүүлэгч Д.Одзаяа: Тиймээ би ч бас “хийсвэр”-р төрсөн

961
0

Заяаны ханиа зөв сонгоно гэдэг аз жаргалтай, сайн сайхан амьдралын 80 хувийг бүтээсэнд тооцдог.

Насан туршдаа түүнтэй нэг зүг рүү харж, хамтдаа зүтгэх учраас зөв хүнээ олж ханилна гэдэг энэ амьдралд хамгийн чухал.

Тэгвэл хайраас гадна бие биедээ итгэж, хүндлэх нь бат бөх гэр бүлийг цогцлоон бий болгох гол суурь нь хэмээн ярих зөв бодолтой нэгэн залуу гэр бүлий бид мэднэ.

Өнөөгийн залуусын үлгэр дууриал болсон урлагийн гэр бүл буюу “Нэгэн зүгт” хамтлагийн дуучин С.Ариунзаяа, гэргий нэвтрүүлэгч Д.Одзаяа нар юм.

Гэр бүлийн амьдралыг төлөвлөж болдог гэдгийг өөрсдийн амьдралаараа батлан харуулсаар яваа залуу хосууд үрийн зулай үнэрлэн аз жаргалтай амь дарч буй.

Тэгвэл нэвтрүүлэгч бүсгүй маань өөрийн цахим хуудсаар дамжуулан сэтгэл эмзэглэж явдаг зүйлийнхээ талаар нийтэлжээ.

Ингэхдээ “Тиймээ би ч бас “хийсвэр”-р төрсөн. Хүүхэд доошлохгүй, савны амсар хангалттай нээгдээгүй, усгүй 2 цаг болоод бүтэх гээд бүхэл бүтэн 12 цаг өвдөж байж би “хийсвэр”-р төрж байсан юм. Тэгээд юу гэж?

Би энэ дөнгөж төрсөн эсвэл төрөх гэж байгаа хүнээс “яаж төрөв? Өөрөөрөө л төрөөрэй! Оёдолтоймуу? Өө хийсвэр юмуу? Хийсвэрээр төрөх дэмий, Өөрөөрөө төрөөгүй бол ямар ээж гэхэв” гэх мэт хаанаасаа сонссон нь мэдэгдэхгүй утгагүй олон юм асууж шалгаагаад байдаг хүмүүсийг үнэхээр их гайхаад байдаг юм?! За ээж болсон хүмүүс маань ч яахав. Зарим нь бүр хүүхэдтэй ч болж үзээгүй охид, залуучууд тийм юм ярьж байх жишээний.

Кесарево буюу хийсвэр хийх хагалгааг хүүхэд буруу байрлалтай байх, хэт том байх гээд хэд хэдэн шалтгааны улмаас эмчийн заалтаар, эх хүүхэд хоёрыг эсэн мэнд амаржуулах үүднээс ЗАЙЛШГҮЙ хийдэг.

Хийсвэрээр төрсөн эмэгтэйд харин ч төрсний дараа сүү нь удаж байж орох, хүссэнээрээ ойрхон төрж чадахгүй байх, хагалгааны зовиур, шархнаас болоод хүүхдээ ч олигтой тэвэрч чадахгүй гээд олон хүндрэл гардаг.

Өөрөөрөө төрсөн ээжүүд маань төрөх үеийн асар их өвдөлтийг даван гардаг бол хагалгаагаар төрсөн ээжүүд маань төрснийхөө дараа олон хоногоор тэр өвдөлтийг мэдэрдэг. Хагалгаагаар төрөх нь илүү эрсдэлтэй байна уу л гэхээс ямар л эх хүн, ээж хүн “биеийнхээ амрыг бодох гэж” хийсвэрээр төрөх вэ дээ!

Энэ талаар бүр аль дээрээс хэлмээр санагдаад байсан юм! Ер нь тэгээд өөрөөрөө ч бай, хагалгаагаар ч бай, аймшигтай их өвдөлтийг даван туулж эрүүл сайхан ХҮН бүтээсэн эмэгтэйчүүдээрээ бахархаад баршгүй!

Ялангуяа дөнгөж төрсөн, “нялх” биетэй байгаа ээжүүд маань маш эмзэг, амархан гомдож, туних гээд байдаг учир хэлэх үгээ сайн бодож байгаарай ойр дотныхон нь! ” хэмээжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here