Нүүр хуудас Соёл урлаг Нэвтрүүлэгч Д.Одзаяа: Хүндэт хүний амьдралд хошуу дүрэгчид минь!

Нэвтрүүлэгч Д.Одзаяа: Хүндэт хүний амьдралд хошуу дүрэгчид минь!

1685
0
Newtruulegch_Odzaya
Монголын Үндэсний Олон нийтийн Телевизийн нэвтрүүлэгч Д.Одзаяа
~Нэвтрүүлэгч Д.Одзаяа: Хүндэт хүний амьдралд хошуу дүрэгчид минь!~

“Мэргэжлээ хариуцлага хэмээн ухамсарладаг” хэмээн даруухан ярих энэ бүсгүй орой бүр цэнхэр дэлгэцээр бидэнтэй уулздаг. Тэрээр саяхан өөрийн цахим хуудаснаа бухимдлаа илэрхийлэн дараах мэдэгдлийг оруулсан байна.

Д.Одзаяа: За ер нь сүүлийн үед зарим нэг “атаархагчдын” Чи баян айлын эрх хүүхэн биз дээ, зайсанд амьдардаг тансаг машин унадаг биз дээ, бараг бид л хөдөлмөрлөөд чи гэдсээ илээд хэвтэж байдаг биз дээ гэх нь холгүй сэтгэгдлүүд арай хэрээс хэтэрлээ!!!

Хэдийгээр сошиал орчинд нээлттэй байдаг ч ар гэр, үр хүүхэд, амьдралаа тэр бүр би дэлгээд байдаггүй. Харин энэ удаад гэр бүл, удам угсаагаа бахархан бичмээр санагдчихлаа!

Хайрт аав минь намайг 2хон настай байхад онгоцны ослоор өөд болсон юм. Тэр цагаас хойш ээж минь эгч бид 2ыг хойд эцгийн бараа харуулалгүй, хүнээс дутаахгүй дэндүү танхил өсгөсөн. Эгч минь 2 дээд сургууль төгссөн, магистрын зэрэгтэй. Намайг ч мөн багаас минь орос цэцэрлэг сургуульд сургаж, хүссэн дээд сургуульд минь сургасан Амьд бурхан ээжийгээ энд шүтэж явдагаа хэлмээр байна.

Ааваас минь хойш нялх хүүхэдтэй үлдсэн хэдий ч, буруу замаар явалгүй, сэтгэлийн хатуужилтай байж өдийг хүртэл зөвхөн өөрийн чадлаар бүгдийг босгож, 2 хүүхдээ эцгийн хайраар дутааж үзээгүй Ээжийгээ би биширдэг! Үлгэр дууриалыг зөвхөн ээжээсээ авдаг!

Хөлийг минь дөрөөнд гарыг минь ганзганд хүргэж өгсөн тэр цагаас эхлэн би ээжээсээ мөнгө авч үзээгүй! Үндэс суурь, хүмүүжлийг минь дээд зэргээр олгосон учир би Хөгшин баяны өвөрт оролгүй, Хялбар амар аргаар мөнгө олохыг бодолгүй явж ирсэн!

~Нэвтрүүлэгч Д.Одзаяа: Хүндэт хүний амьдралд хошуу дүрэгчид минь!~

Би өдөрт 12 цаг ажилладаг! Зөвхөн үндсэн ажлаасаа гадна 2, 3 ажил эрхэлдэг. Тэр бүгдээсээ бас улсдаа Татвар төлдөг! Одоо би 25 настай ч Нийслэлийн шилдэг татвар төлөгчөөр шалгарсныгаа чамлахааргүй амжилт гэж бодож байгаа!

Тиймээ би одоо та нарын хэлдгээр “тансаг машин” унадаг! Гэхдээ 100 хувь өөрийн чадал, хүч хөдөлмөрөөр авсан юм шүү! Эмэгтэй хүн л гоё машин унавал хөгшин баянтай явалддаг эсвэл хур баяны өв залгамжлагч гэж боддог харанхуй бүдүүлэг бодлоосоо хэзээ салах юм бэ?

Өөрөөс чинь илүү л бол буруу замынх гэж боддогоо хэзээ болих юм бэ?

Ээж минь дэндүү шударга, дэндүү зарчимч, дэндүү ёс суртахуунтай, дэндүү чадалтай эмэгтэй болохоор бусдаас илүү боломжийг олгож чадсан байхаа! Гэхдээ энэ бүгдийг цааш үргэлжлүүлэх хатан ухаанаа надад өвлүүлсэн учир Охин нь буруу явахгүй ээ!

Үйлийн үр байдаг гэдэгт Би итгэдэг. Би зөв явж байгаа учир аав минь тэнгэрээс харж, замыг минь дардан байлгадаг гэдэгт Би итгэдэг!

Энэ хүртэл явж байгаа бүх үйл минь хэн нэгнийг хохироогоогүй, хэн нэгэнд худал хэлж, хулгай хийгээгүй, үзэл бодлоо худалдаагүй, хэн нэгэнд өр ширгүй, Хүссэнээрээ чадлаараа амьдарч байгаа учир хэнээс ч би эмээхгүй бардам байна! Яг энэ маягаараа энэнээс илүүг ч хийж бүтээж амьдрах болно, Хүндэт хүний амьдралд хошуу дүрэгчид минь!

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here