Нүүр хуудас Соёл урлаг Олон улсын сайхан бүсгүй шалгаруулах тэмцээний ялагчаар Н.Мишээлт тодорлоо

Олон улсын сайхан бүсгүй шалгаруулах тэмцээний ялагчаар Н.Мишээлт тодорлоо

653
0
Н.Мишээлт
Олон улсын сайхан бүсгүй шалгаруулах тэмцээний ялагчаар Н.Мишээлт тодорлоо

ОУ-ын Сайхан бүсгүй шалгаруулах тэмцээний ялагчаар монгол хүн тодров

“Miss & Mrs Asian Noble Queen International”  олон улсын сайхан бүсгүй шалгаруулах тэмцээний ялагчаар монгол бүсгүй тодорчээ.

Гурав дахь жилдээ зохион байгуулж буй уг тэмцээн нь энэ сарын 22-нд Мьянмар улсын Янгон хотноо болсон байна. Тус тэмцээнд дэлхийн 30 гаруй орны гоо бүсгүй оролцсоноос Монгол улсыг төлөөлөн  ‘Монгол модель’ агентлагийн загвар өмсөгч Н.Мишээлт амжилттай оролцож, тэргүүн титмийг зүүжээ.

“Miss & Mrs Asian Noble Queen International”
“Miss & Mrs Asian Noble Queen International” тэмцээний ялагчид Э.Мишээлтийн хамт

Сонирхуулахад “Miss & Mrs Asian Noble Queen International”  тэмцээний өнгөрсөн жилийн тэргүүн титмийн эзнээр загвар өмсөгч С.Сарнай тодорч, “Азийн хатан хаан”-ы титмийг тэргүүндээ залж байсан билээ.

Энэ жилийн ялагч Н.Мишээлтийн хувьд Монгол Улсын их сургуулийн оюутан бөгөөд “Монгол модель” агентлагт загвар өмсөгчөөр ажилладаг байна. Тэрбээр өнгөрсөн жил “Манжуурын сайхан бүсгүй” тэмцээний ялагчаар тодорч байсан бөгөөд 2013 оноос загварын тайзнаа алхаж, 2014 онд “Үнсгэлжин” тэмцээний тэргүүн байрыг эзэлж байсан гэнэ.

“Miss & Mrs Asian Noble Queen International” Тэмцээний ялагч Э.Мишээлт

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here