Нүүр хуудас Соёл урлаг “Параллель ертөнц” УСК-г сонсголийн бэрхшээлтэй 200 хүүхдэд үзүүлжээ

“Параллель ертөнц” УСК-г сонсголийн бэрхшээлтэй 200 хүүхдэд үзүүлжээ

704
0
Paralel ertonts_USK
Монголын хамгийн анхны сүнстэй, инээдмийн кино болох "Параллель ертөнц" МУСК

Манай улсад кино уран бүтээл хийх уран бүтээлчид нэмэгдэж, түүнийхээ хэрээр үзэгч олон өөрийн сонирхол таашаалдаа нийцүүлэн киног сонгон үзэх боломжийг олгож буй.

Дэлгэцийн бүтээл нь олон нийтийн соён гэгээрүүлж, мэдлэг мэдээлэл олгох, танин мэдүүлэх гээд олон үүргийг гүйцэтгэдэг. Бусдын адил ярих, сонсох чадваргүй хөгжлийн бэрхшээлтэй мянга мянган хүүхэд залуус энэ бүхнээс хоцорч байдаг.

“Параллель ертөнц” УСК-г сонсголийн бэрхшээлтэй 200 хүүхдэд үзүүлжээ

Харин Монголын хамгийн анхны сүнстэй, инээдмийн кино болох “Параллель ертөнц”-ийн уран бүтээлчид “Гэгээнтэн” кино театртай хамтран нийгмийн хариуцлагын хүрээнд, Монгол хэл дээр титр тавин ерөнхий боловсролын 29 дүгээр тусгай сургуулийн сонсголын бэрхшээлтэй 200 хүүхдэд киногоо үзүүлсэн сайхан мэдээ байна.

Тус киноны уран бүтээлчид

“Эдгээр хүүхдүүд бусадтай адилхан театрт кино үзэх боломжтойгоор хийх ёстой юм байна. Бусад уран бүтээлчид ч үүнд анхаарах нь зүйтэй”

хэмээжээ. Ямартаа ч нийгмийн хариуцлагаа ухамсарлан өөрсдийн уран бүтээлээ зорилтот бүлгийн бяцхан хүүхдүүдэд үзүүлсэн уран бүтээлчдэд амжилт хүсье.

https://www.facebook.com/officialfstudio/videos/1307739045994185/

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here