Шавилхан биетэй энэ залуугийн уран бүтээлийг наян настай буурлаас эхлээд найман настай хүүхэд хүртэл сонсдог болоод буй. Өөрийн гэсэн донж төрх элдэв маяггүй тэрээр сүүлийн үед охид бүсгүйчүүдийн анхааралд бүрэн орсон гэхэд болно.
Учир нь тэрээр ганц бие амьдралдаа цэг тавьж өөрийн гэсэн аз жаргалтай амьдралыг эхлүүлээд байгаа билээ.
Тэрээр уран бүтээлдээ өөрийгөө бүрэн зориулж, шинийг эрэлхийлдэг хэмээн олонд сайшаагддаг нэгэн. Уран бүтээлийнхээ шүлгийг өөрөө бичиж, өөрийн үзэл санаагаараа үглэдэг болохоор илүү итгэл үнэмшилтэй байдаг ч байх.
Реппер залуу маань цахим орчинд тийм ч их нээлттэй байдаггүй ч гэр бүлтэй болсноосоо хойш ихэд өөрчлөгдсөн бололтой. Үзэсгэлэнт гэргий, өхөөрдөм гүнжийнхээ зургийг инстаграм хуудаснаа нийтлэх болжээ.
Түүний нэг насны ханиараа сонгосон бүсгүйг С.Ану гэх бөгөөд Make up artist мэргэжилтэй нэгэн аж. Ой дөрвөн сартай бяцхан охинтойгоо зорьсон анхны аялал нь АНУ байлаа.
АНУ-д аялж буй ROKIT BAY-ийн гэр бүлийн ФОТО зургаас хүргэж байна