~”Солиот эх” УСК Хятадын зах зээлд гарахаар үзэглэв~
“Х ТҮЦ” продакшны “Солиот эх” уран сайхны кино нь өнгөрсөн нэгдүгээр сарын 5-нд нээлтээ хийн үзэгчдийн хүртээл болгосон билээ.
Дэлгэцэнд гарсан цагаасаа эхлэн шуугиан тарьсан уг киноны найруулагчаар гавьяат жүжигчин И.Одончимэг, продюсераар Н.Онон ажилласан юм.
Тэгвэл “Солиот эх” киноны уран бүтээлчид БНХАУ-д “SCO”-н хүрээнд Чиндао хотод зохион байгуулагдаж буй Олон улсын анхдугаар кино наадамд “Солиот эх” кино амжилттай оролцож, “Шилдэг эмэгтэй жүжигчин”-ий номинацид шагнал авлаа.
МУГЖ И.Одончимэг Олон улсын Анхдугаар кино наадмаас анхны шилдэг эмэгтэй жүжигчин боллоо. Мөн “Солиот эх” кино Хятадын зах зээлд гарах санамж бичигт гарын үсэг зурсан талаар мэдээллээ.