Нүүр хуудас Соёл урлаг “Солиот эх” УСК Хятадын зах зээлд гарахаар үзэглэв

“Солиот эх” УСК Хятадын зах зээлд гарахаар үзэглэв

875
0
Soliot-eh-USK
"Солиот эх" УСК Хятадын зах зээлд гарахаар үзэглэв
~”Солиот эх” УСК Хятадын зах зээлд гарахаар үзэглэв~

“Х ТҮЦ” продакшны “Солиот эх” уран сайхны кино нь өнгөрсөн нэгдүгээр сарын 5-нд нээлтээ хийн үзэгчдийн хүртээл болгосон билээ.

Дэлгэцэнд гарсан цагаасаа эхлэн шуугиан тарьсан уг киноны найруулагчаар гавьяат жүжигчин И.Одончимэг, продюсераар Н.Онон ажилласан юм.

Тэгвэл “Солиот эх” киноны уран бүтээлчид БНХАУ-д “SCO”-н хүрээнд Чиндао хотод зохион байгуулагдаж буй Олон улсын анхдугаар кино наадамд “Солиот эх” кино амжилттай оролцож, “Шилдэг эмэгтэй жүжигчин”-ий номинацид шагнал авлаа.

МУГЖ И.Одончимэг Олон улсын Анхдугаар кино наадмаас анхны шилдэг эмэгтэй жүжигчин боллоо. Мөн “Солиот эх” кино Хятадын зах зээлд гарах санамж бичигт гарын үсэг зурсан талаар мэдээллээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here