Өмнөговь аймгийн төв Даланзадгад суманд тус аймгийн сүлд дуу болох “Тэмээн сүргийн говь” дууны хөшөөг босгожээ.
Тус аймгийн уугуул аж үйлдвэрийн гавъяат ажилтан Ц.Даваацэрэнгийн санаачлагаар дээрх хөшөөг бүтээсэн байна. Урлагийн тэнгэр “Янжинлхам бурхан”-ы дүр бүхий өндөрлөгийн суурин дээр Өмнөговь аймгийн сүлд дууг сийлжээ.
О.Цэрэндэндэвийн үг, А.Батдэлгэрийн аялгуу “Тэмээн сүргийн говь” дууг Монгол Улсын Гавъяат жүжигчин Г.Эрдэнэбат дуулж, олны хүртээл болгосон юм.