Нүүр хуудас Соёл урлаг Тэргүүн миссээр А.Сайхантамир тодорлоо

Тэргүүн миссээр А.Сайхантамир тодорлоо

487
0
Мисс сайхан таимр
Тэргүүн миссээр А.Сайхантамир тодорлоо
2004 оноос эхлэн “Мисс Монголиа” холбооноос жил бүр уламжлал болгон Монголын гоо бүсгүйг шалгаруулах “Мисс Монголиа” тэмцээнийг уламжлал болгон зохион байгуулж ирсэн билээ.

Монгол Улсын 21 аймаг 9 дүүргээс нийт 50 гаруй охид, бүсгүйчүүд анхан шатны шалгаруулалтад бүртгүүлэн оролцсоноос 14 шилдэг оролцогчид шалгаран үлдсэнээс Тэргүүн миссээр тодорсон А.Сайхантамир “Дэд Мисс”-ээр Дашдоржийн АНУНДАРЬ, “Гутгаар Мисс”-ээр Баасанжавын ХУЛАН, Тусгай байранд Батсүхийн Азжаргал нар тодорчээ.

Тэмцээний ерөнхий зохион байгуулагчаар “Мисс Монголиа” холбоо, SBN телевиз ажилласан бол “Наран групп” ивээн тэтгэгчээр хамтран ажиллажээ.

Үндэсний ялагчаар тодорсон А.Сайхантамир нь Хэнтий аймагт төрж өссөн. 2016 онд Шинжлэх ухаан, технологийн их сургуулийг Эрчим хүчний инженерийн мэргэжлээр төгссөн. “Гоёл 2016” наадмын дэд байрын эзэн болж шилдэг загвар өмсөгчөөр шалгарч байжээ.

Тэрбээр анх 2014 онд “Мисс Монголиа-2014” тэмцээнд оролцож байсан бөгөөд 2016 онд “Miss Supertalent Of The World” буюу “Дэлхийн авъяаслаг мисс”-ийн тэмцээнд эх орноо төлөөлөн авъяас билэг, мэдлэг боловсрол, гоо үзэсгэлэнгээрээ онцгойрч “Дэд байр”-ын шагналыг хүртэж байсан түүхтэй.

Мөн “Буриадын мисс” тэмцээний тэргүүн байр, “Манжуурын мисс” тэмцээний гуравдугаар байрт шалгарч үндэсний хувцас болон тусгай шагналыг хүртсэн юм.

БНХАУ-ын Шанхай хотод зохиогдсон “Miss model of the world” тэмцээний авъяаслаг миссээр шалгарч шилдэг 10 оролцогчоор тодорч байсан.

“Мисс Монголиа” гоо бүсгүй шалгаруулах тэмцээний анхны миссээр 2004 онд мисс Ч.Содтуяа тодорч байсан бол 2005 онд Б.Гантогоо, 2006 онд Д.Болортуяа, 2007 онд Б.Гэрэлчулуун, 2008 онд О.Хулангоо, 2009 онд Х.Бадамгэрэл, 2010 онд Д.Бадамцэцэг, 2011 онд И.Төгсөө, 2012 онд Д.Долгион, 2013 онд Х.Ану, 2014 онд Ю.Балжидмаа, 2015 онд Ц.Аззаяа нар миссийн титмийг зүүж байсан билээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here