~Төрийн соёрхолт, дуучин Д.Болдын талархал…~
Монголын рок попын ертөнцөд “Монгол поп” хэмээх урсгалын таниулж өөрөөрөө үлгэрлэж буй уран бүтээлч бол Камертон хамтлагийн ахлагч, Төрийн соёрхолт Дуучин Д.Болд юм.
Тэрээр “12 ертөнц” хэмээх 40 шилдэг хит дуунаас бүрдсэн бие даасан тоглолтоо энэ сарын 31-ны өдөр Буян-Ухаан спорт цогцолборт хийсэн билээ.
Дуу хөгжим хэмээх зүйлээр зүрх сэтгэлээ хөглөн баясгаж, яруу эгшгийг нь мэдрэн баясдаггүй хүн гэж нэгээхэн ч үгүй билээ.
Өөрийн үнэнч сонсогчидтойгоо дуутай хууртай, басхүү баяр талархлын нулимстай нэгэн оройг гайхалтай өнгөрүүлсэн Дуучин Д.Болд ийн талархлаа илэрхийлжээ.
Төрийн соёрхолт, Дуучин Доржсүрэнгийн Болд:
“Тоглолт минь гайхамшигтай болж өнгөрлөө.Одоо хүртэл би догдолсоор л байна.Тайвширч чадахгүй нь. Улам ихийг,үүнээс илүүг хийхийг л өшөө ихээр хүсэж байна.
Хүрэлцэн ирж намайг болон миний уран бүтээлийг үргэлж дэмжиж урам хайрлаж байдаг та нарт аа маш баярлалаа.
Тоглолтыг сэтгэл зүрхээрээ дэмжиж ажилласан XacBank Нийслэл Слава брэнд SKYtel нартаа баярлалаа. Ерөнхий зохион байгуулагч Mongol TV B production баярлалаа хамтран зохион байгуулсан BRB Skinny Studio баярлалаа.
Хөгжимчид,бүжигчид тоглолтод оролцсон хамтлаг дуучид даа баярлалаа. Буянт-Ухаа спорт ордондоо баярлалаа” хэмээжээ.