~Төрийн соёрхолт Д.Болд БУТ АВАХААР зэхэж байна~
Монгол поп урсгалыг санаачлагч төрийн соёрхолт Д.Болдын тоглолт тун удахгүй болох гэж буй.
Монголын хамгийн том спорт ордонд хийгдэх гэж буй тоглолтын дуугаралт, хөгжмийн тал дээр санаа зовох хүмүүс цөөнгүй байсан ч дуучин маань Монголд урьд хожид хийгдэж байгаагүй бүх зүйлээрээ төгс тоглолт байх болно хэмээн үзэгч сонсогчиддоо амласан.
Тоглолтын зохион байгуулагчаар “Монгол TB”, “B production”, “BRB”, “Skinny” студиуд ажиллаж байгааг энд дурдах нь зүйтэй байх.
Тэгвэл түүний тоглолтыг олны танил хүмүүс ч цөөнгүй үзэхээр аль хэдийн тасалбараа авсаныг сошиал ертөнц хэрэглэгчид маань анзаарсан биз.
Хамгийн том ордонд хамгийн хүчирхэг хамт олны зохион байгуулалтан дор хамгийн соёлтой, доргио үзэгчиддээ зориулан хийж буй Төрийн соёрхолт Д.Болдын “12 Ертөнц” тоглолт болоход ердөө 7 хоног үлджээ.