Төрийн шагналт, ардын жүжигчин, эрдэмтэн, зохиолч, найруулч Э.Оюуны мэндэлсний 100 жилийн ой энэ онд тохиож буй.
Энэ хүрээнд Э.Оюуны С.Нинжбадгартай хамтран бичсэн “Би эндээс явахгүй” уянгын драмын жүжиг УДЭТ-ын тайзнаа толилуулсан билээ.
Тэгвэл өчигдөр /2018-12-27/энэхүү ойд зориулсан “Амьдрал уран бүтээл” үзэсгэлэн Монголын театрын музейд болсноос гадна “Э.Оюун 100 жил” хүндэтгэлийн арга хэмжээ мэргэжлийн урлагийн байгууллагуудын нэгдсэн тоглолт УДЭТ-ын тайзнаа үргэлжилсэн юм.