Нүүр хуудас Соёл урлаг Удам дамжсан урлагийн “сод авьяас”-ыг өвлөсөн МУГЖ Ж.Оюундарь

Удам дамжсан урлагийн “сод авьяас”-ыг өвлөсөн МУГЖ Ж.Оюундарь

714
0
Jujigchin_Oyundari.
“Л.Жамсранжав бол эхийн хэвлийд яс, цуснаас бүрэлдэн ургасан “алт”
~Удам дамжсан урлагийн “сод авьяас”-ыг өвлөсөн МУГЖ Ж.Оюундарь~

Хүний амьдралын түүхийг өгүүлэхийн тулд төрүүлж өсгөсөн эжий, ааваас нь эхэлж хүүрнэвэл зүйтэй юм болов уу. “Л.Жамсранжав бол эхийн хэвлийд яс, цуснаас бүрэлдэн ургасан “алт”.

Энэ тунгаамал алтаар Монголын театр Гамлет, Фердинанд, Овод, Яго, Ишхүүг цутгасан. Ийм жүжигчин Монголын театр, урлагт дахин заяах эсэхийг бурхнаас асуу” хэмээн Төрийн шагналт, ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн нэгэнтээ хэлсэн нь бий. Ээж Ө.Уранчимэг, насаараа Драмын театрт нүүр хувиргагч хэмээх өвөрмөц, ховор мэргэжлээр ажиллаж, алтан үеийн алдартнуудын хамгийн дотны, ойрын зөвлөх болж явсан нэгэн.

Тэр хоёр хүний үргэлжлэл болон хорвоод мэндэлж, ааваасаа авьяасыг нь, ээжээсээ ухаан тэвчээрийг нь өвлөж авсандаа баярлаж, бахархаж явдаг жүжигчин бол МУГЖ Ж.Оюундарь юм. Л.Жамсранжавгуай охиноо жүжигчин болно гэхэд таатай хүлээж аваагүй, ихэд хориглосон аж. Урлагийн ажил хэцүү гэдгийг аав нь өөрийн биеэр туулсан учраас тэр биз.

Анагаахын сургуульд өрсөлдөж хуваарь авч чадсан хэдий ч суралцалгүй орхисон гэдэг. Хожим нь Жамсранжавгуай эхнэртээ

“ Би охиноо жүжигчин болно гээд зүтгэхэд баярласан шүү”

гэж хэлж байжээ. Магадгүй аав нь охиноо “өөрийнхөө зорьсон зорилгод хэр үнэнч вэ?”

гэдгийг хатуу үгээрээ шалгасан ч байж болох. Хүсэл мөрөөдлийнхөө төлөө зоригтой тэмцэж эцгийнхээ үгнээс зөрсөөр байж жүжигчин гэх мэргэжлийг эзэмжсэн нь алдаагүй биз ээ. Л.Жамсранжавгуай охиндоо урмын үг ховор хайрладаг байлаа. “Хүйтэн сэнтий” жүжгийн хатны дүрд тоглосных нь дараа “Миний охин одоо жүжигчин болжээ.

Шинжихэд их чимхлүүр, сайн уран бүтээлч болох нь дээ” хэмээн урам хайрлаж байсан гэдэг. Аавынхаа мэргэжлийг өвлөж, өөдрөг яваадаа баярлаж, өөрийгөө “нэртэй хүний зүстэй охин учраас муу явах эрх байхгүй. Нэр хүндийг өндөрт өргөж явах үүрэг, хариуцлага надад оногдсон” хэмээн Ж.Оюундарь ухамсарлаж явдаг юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here