Нүүр хуудас Соёл урлаг Уран зургийн “Арын сайхан Архангай-3” үзэсгэлэн боллоо

Уран зургийн “Арын сайхан Архангай-3” үзэсгэлэн боллоо

239
0
ariin saihan hangai_uran zurgiin neelt
“Арын сайхан Архангай-3” үзэсгэлэн
~Уран зургийн “Арын сайхан Архангай-3” үзэсгэлэн боллоо~

Архангай аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, ЗДТГ, ЕБС-ийн Мэлмий урлан хамтран 3 дахь жилдээ зохион байгуулж буй “Арын сайхан Архангай- 3” үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр Хүүхдийн урлан бүтээх төвд боллоо.

Энэхүү үзэсгэлэн нь хүүхдийн авьяас чадварыг нээн хөгжүүлэх, бүтээл туурвих, бүтээлээ сурталчлах боломжийг олгох, мэргэжлийн чиг баримжаа олгох, уран бүтээл, үзэсгэлэнгээрээ дамжуулан олон нийтэд аймаг, орон нутгийнхаа онцлог, байгалийн үзэсгэлэнт газруудыг танилцуулах, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх зорилготой гэдгийг зохион байгуулагчид онцолж байлаа.

Үзэсгэлэнд Архангай аймгийн ЕБС-ийн Мэлмий урлангийн хоёр багш, найман сурагчийн нийт 90 гаруй бүтээл дэлгэгдлээ.

“Мэлмий” урлангийн сурагчид ихэвчлэн Архангай аймгийн түүх, соёл, байгалийн дурсгалт газрууд болон онцлогийг уран бүтээлдээ тусгасан байна.

Мөн сурагчид уран зургийн үзэсгэлэнгээ хоёр өдрийн турш олон нийтэд толилуулахаас гадна Төрийн ордонтой танилцаж, үзвэр үзэх юм. Үзэсгэлэн 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдөр ШУТИС-ийн Барилга архитекторын сургуульд гарна

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here