Нүүр хуудас Соёл урлаг Утсан хөгжимд уран гарт О.Байгаль “Бүсгүйн ааль”-д уригдав

Утсан хөгжимд уран гарт О.Байгаль “Бүсгүйн ааль”-д уригдав

699
0
HIilch Baigali
Утсан хөгжимд уран гарт О.Байгаль "Бүсгүйн ааль"-д уригдав

Утсан хөгжмийг уран гар, сэтгэл зүрхээрээ тоглодог уяхан бүсгүй бол Хийлч О.Байгаль юм. Сингапур улсад бизнес менежментийн чиглэлээр докторын зэрэг хамгаалсан боловсролтой нэгэн. Үсрэнгүй хөгжилтэй, урлаг, соёлын шинэ хэв маяг хөгжиж байгаа тус улсын туршлагаас эх орондоо нутагшуулах зорилгоор Сингапур улсыг сонгожээ.

Эелдэг аальтай, даруу төлөв ч яриа хөөрөөтэй гээд “Эрдэмтэй хүн даруу, их мөрөн дөлгөөн” гэдэгт онодог хэмээх олон цөөнгүй

Унаган орос хэлтэйн дээр англи хэлийг өндөр түвшинд эзэмшсэн түүний хамгийн дуртай ажил нь ном унших, уран зураг, яруу найраг гээд дурдвал их. Дурдаад байвал төгс төгөлдөрт дөхсөн энэ бүсгүй олон залуусын хайрыг булааж, мөрөөдлийн эзэн нь болсон билээ.

Олон улсын эмэгтэйчүүдийн худалдаа аж үйлдвэрийн холбооны монгол дахь салбарын захирал О.Байгаль шинэ жилийн баярт зориулсан телевизийн нэвтрүүлэгч оролцжээ. Тодруулбал SBN телевизийн “Бүсгүйн ааль” нэвтрүүлэгт уригджээ.

Hiilch O.Baigali
SBN телевизийн “Бүсгүйн ааль” нэвтрүүлгийн үеэр

Уран гарт, уяхан бүсгүйн сүүлийн үеийн сонин хачин, амьдрал, уран бүтээлийн ололт амжилтыг хүлээн суух бүсгүйчүүд их биз ээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here