Нүүр хуудас Соёл урлаг ФОТО: Д.Анундарь “Miss Pacific International-2017” тэмцээнд шилдэг 15-д шалгардаа

ФОТО: Д.Анундарь “Miss Pacific International-2017” тэмцээнд шилдэг 15-д шалгардаа

401
0

“Мисс Монголиа-2017” тэмцээний Дэд мисс Д.Анундарь Филиппин улсад зохион байгуулж буй “Miss Pacific International-2017” тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцож, усны хувцастай шилдэг 15 оролцогчийн нэгээр шалгарчээ. Тэрбээр “Мисс Монголиа-2017” тэмцээний Дэд миссийн эзэн болсоны зэрэгцээ “Мисс бикини” номинацийн ялагч болж байсан юм.

Мисс Д.Анундарь нь 2015 онд Шинжлэх ухаан, технологийн их сургуулийг Аялал жуулчлалын менежментийн чиглэлээр төгссөн 22 настай бүсгүй юм. Түүний хувьд телевизийн салбарт ажиллах сонирхолтой бөгөөд хөтлөгчөөр ажилладаг. Ийнхүү мисс Д.Анундарийн оролцож буй “Miss Pacific International-2017” тэмцээний финалийн шалгаруулалт энэ сарын 29-нд болох нь ээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here