ФОТО: Лондон хүртэл ТЭМЭЭГЭЭР аялаж буй Н.Байгальмаа шантрахгүй
Монголоос Лондон хүртэл тэмээн жингээр аялах санаачилга гарган тэрхүү хүн хэцүү аялалыг эхлүүлэн амжилттай явж буй Н.Байгальмаа хэмээх бүсгүйг бид мэдэх болсон.
Аялагч Н.Байгальмаа аялалаа эхлэхдээ таван улсын найман иргэнтэй хамт эхэлсэн боловч аялагчид замаасаа буцаж Англи улсын иргэн, явган аялагч Карл Бушбигийн хамт аяллаа үргэлжлүүлж байсан билээ.
ФОТО: Лондон хүртэл ТЭМЭЭГЭЭР аялаж буй Н.Байгальмаа шантрахгүй
Тэгвэл Карл Бушби ч мөн адил Баянхонгор аймаг хүрээд аялалаа өндөрлүүлсэн байна.
Харин Н.Байгальмаа бүсгүйтэй сайн дураар тус аймгийн нэгэн цагдаа, малчин залуу хоёр нэгдэн тэд аялалаа үргэлжлүүлж байгаа гэнэ. Н.Байгальмаа цахим хуудаснаа
“Идэр ёсын хүйтэн жавар эхэлжээ . Сөгдөөх унагаах гэсэн хэтэрхий олон чулуунууд замд байгаа ч бүгдийг нь даваад гарнаа“
хэмээн бичжээ.
Монгол орноо дэлхийд сурталчилах асар том зорилгыг өвөртлөн өвлийн хүйтнийг үл ажран аяллаа амжилттайгаар үргэлжлүүлэн яваа түүний асар их зориг, зорилгод нь амжилт хүсье.