Өнгөрсөн амралтын өдрүүдэд Франц улсын “The Voice” шоунд оролцсон Лили Чун хэмээх эмэгтэйн дүрс бичлэг олон нийтийн хүртээл боллоо.
Тэрээр “The Voice” шоунд Монгол улсын Урианхай ардын дуу “Жаран цагаан адуу” дууг дуулснаар дөрвөн шүүгчийг эцсийн мөчид эргүүлэн харуулж чадсан юм.
Уг дуунд Манжийн түрэмгийллийн үед үр хүүхэд, эцэг эх, найз нөхдөө хэрхэн харамсалтайгаар алдаж байсан болохыг дууны утгад шингэсэн байдаг юм.