Нүүр хуудас Соёл урлаг Хариуцлагатай ‘ААВ’-ыг нэхсэн Нарагийн тэмцэл үргэлжилж байна

Хариуцлагатай ‘ААВ’-ыг нэхсэн Нарагийн тэмцэл үргэлжилж байна

306
0
Duuchin-Nara-2019
Хариуцлагатай 'ААВ'-ыг нэхсэн Нарагийн тэмцэл үргэлжилж байна

Эмэгтэй хүний амьдралд сайн, муутаa олон зүйл байдаг биз ээ. Аз жаргалтай халуун дулаан гэр бүлийн харилцааг хүүдээ үзүүлж чадаагүй ч, хүүдээ хариуцлагатай “ААВ”-ыг хүсч буй Дуучин бүсгүйн тэмцэл үргэлжилсээр.

Тэрээр хүүгийн эцэг болох Б.Батцацрал гэгчтэй ширүүхэн үзэлцэх болсон. Ийн үзэлцэхийн учир нь хүүхдийнх нь эцэг гэдгээ өөрөө хүлээн зөвшөөрдөггүйгээс үүдсэн гэдэг. Тэд шүүхээр явж байгаа бөгөөд /2019-05-09/ хуулийн дагуу эцэг тогтоолгох шинжилгээгээ өгчээ.

Дуучин Нара цахим хуудаснаа,

Аугаа их Эх орны дайнд ялсан Ялалтын баярын мэнд хүргэе. Ялалтын баярын энэ өдөр өмгөөлөгчийнхөө хамтаар Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газрын шинжилгээний төвд очиж Бунжаа Нара Батцацрал 3 хамтдаа ЭЦЭГ ТОГТООХ ШИНЖИЛГЭЭ өглөө. Албадан шинжилгээ өгүүлэх тухай Шүүхийн шийдвэр гарсан тул заасан хугацаанд Шинжилгээ өглөө. Шинжилгээний хариуны дараа Эцгийн үүргийг нэхэмжилнэ. Шинжилгээний хариу 7-21 хоног хүлээгддэг юм байна.

Битүүмжилсэн дугтуйнд кодоор тум бүр тэмдэглэгдсэн савтай цусыг хийгээд явуулдаг юм байна. Хариу нь шууд шүүх рүү явдаг тул хариу авахаар дахин очих шаардлагагүй байдаг юм байна” хэмээн дуучин Нара олон нийтийн сүлжээнд байршуулав.

Дашрамд Нара өөрийн гэсэн бэлэн хувцасны брэндтэй болсон тухайгаа дуулгалаа.  Хүүхдийн зууд байрлах “Nara Boutique” дэлгүүрээ нээсэн байна.

Nara Boutique
Nara Boutique

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here