Монголын кино урлагийн салбарт өөрийн гэсэн өнгө төрх, арвин туршлагатай уран бүтэлчдийн нэг болох найруулагч Ц.Хүсэлбааатарын “Хиртээгүй сарнай” уран сайхны кино тун удахгүй үзэгчдийн хүртээл болоход бэлэн болжээ.
Гол дүрд найруулагч Ц.Хүсэлбаатар, МУГЖ С.Өлзийхүү нарын охин жүжигчин Х.Баярмаа болон жүжигчин О.Амгаланбаатар нар тоглосон бөгөөд 11-р сарын 19 -нд Улаанбаатар хотын бүх кино театруудаар нээлтээ хийж цар тахлын үед урлаг соёлын үйл ажиллагаагаар цангасан үзэгчид, кинонд дурлагсаддаа бэлэг барих нь ээ.
Тус киноны дуу “Бүхнийг март” нэртэй шинэхэн уран бүтээл цацагдаж эхлээд байна.
Клипийг “Khas film studio”, Toonot records” студи хамтран бүтээсэн бөгөөд жижигчин Б.Баяржавхлан буюу Jason дуулжээ.
Энэхүү уран бүтээлийг энд дарж үзнэ үү