Испанийн Барселон хотод энэ сарын 8-13-нд Монголын уран сайхны таван кино гарна. Тодруулбал, “Ээж”, “Чингисийн хүүхдүүд”, “Рэкет”, “Өвлийн тууж”, “ТҮЦ-ний охид” зэрэг кино аж.
Түүнчлэн ирэх жил Францын Висоул, Щвейцарын Присбург, Солонгосын Бусан хотод 5-10 Монгол кино сонгогдож, онцлох орноор оролцох гэнэ.
Сонирхуулахад, Оскарт нэр дэвшиж байгаа “Чингисийн хүүхдүүд” кино санал асуулгаар 92 киноноос дөрөвдүгээрт жагсаад байна.