Киви жимсээр өөрсдийгөө зүйрлэж илэрхийлсэн “Киви” хамтлагийн бүсгүйчүүд сүүлийн үед телевизийн шоу нэвтрүүүлгийн шүүгчийн дүрээр эргэн ирсэн билээ. Авьяас, чанар, чадвар гурваар шалгуур хийсэн “The voice of Mongolia” шоу нэвтрүүлгийг Монголд анх удаагаа албан ёсны эрхтэйгээр зохион байгуулж байгаа билээ. Шоуны шүүгчээр Монголын урлагийн салбарын нэр хүндтэй эрхмүүд ажиллаж байгаа.
Шүүгчдийн бүрэлдэхүүнд байгаа цор ганц эмэгтэй уран бүтээлч болох дуучин Ука буюу Д.Уламбаяр хэвлэлд өгсөн ярилцлагадаа:
“Яван чангарч шүүгч бүр сайн оролцогчдоор багаа бүрдүүлж байна. Одоохондоо миний өрсөлдөгч бол С.Ононбат шүүгч“
гэж ярьсан байна.
Шүүгч шаргал үст Укагийн өрсөлдөгч хэмээн онцлоод буй С.Ононбат хөгжмийн найруулагчтай хэрхэн өрсөлдөх бол. Ямартаа ч сонсогч олондоо шавхагдашгүй эрч хүч, шинэ бүхнийг мэдрүүлэхийг зорьдог уран бүтээлчдээ амжилт хүсье.