~Шинэ цагийн РОМЕО “Соёлын тэргүүний ажилтан” боллоо~
Шинэ цагийн Ромео буюу Улсын драмын эрдмийн театрын залуу жүжигчин Б.Шинэбаяр Соёл урлагийн ажилтны баярын өдрөөр “Соёлын тэргүүний ажилтан” цол тэмдгээр энгэрээ мялаалгалаа.
Залуу жүжигчин Б.Шинэбаяр найруулагч И.Нямгаваагийн “Хязгааргүй”, Г.Эрдэнэбилэгийн “Аав”, “Аврора” фильмийн ”Учрал”, “Хувьсал” продакшны “Атганд үлдсэн эрдэнэ”, Ж.Сэнгэдоржийн “Цагаан хадаг” “Биг” фильмийн найруулагч З.Батболдын “Хуримын даашинзтай бүсгүй” кинонуудад тоглож олны танил болсон бөгөөд Улсын драмын эрдмийн театрын босгыг даваад дөрвөн жил болжээ.
Тэрбээр энэ хугацаанд тус театрын тайзнаа У.Шекспирийн “Ромео, Жульетта” жүжгийн Ромео, Соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Гүрбазарын “Жаргаагүй нар” жүжигт их зохиолч Д.Нацагдоржийн дүрийг чадварлаг бүтээсэн залуу уран бүтээлч юм.