Нүүр хуудас Соёл урлаг Жүжигчин / Хөтлөгч Г.Анхбаяр ААВ болоод АЗ ЖАРГАЛД бялхаж яваа…

Жүжигчин / Хөтлөгч Г.Анхбаяр ААВ болоод АЗ ЖАРГАЛД бялхаж яваа…

4572
0
Жүжигчин / Хөтлөгч Г.Анхбаяр
Жүжигчин / Хөтлөгч Г.Анхбаяр

Хөгжилтэй авьяаслаг хэмээх тодотголд таарах шавилхан биетэй залууг та бид сүүлийн үед мэдэх болсон.  Сүүлийн үеийн дэлгэцийн бүтээлүүд, шоу нэвтрүүлгийн хөтлөгчийн үүргийг зэрэг гүйцэтгээд үзэгч түмнээ хөгжөөж яваа залуу хөтлөгч/жүжигчин бол Г.Анхбаяр.

Тэрбээр MCS группын Ж.Оджаргалын нагац дүү А.Дөлгөөн гэх бүсгүйтэй гэр бүл болсон. Хосууд өхөөрдөм охинтой болсон байдаг.

Жүжигчин Г.Анхбаяр;

Энэ тухайгаа тэрбээр өөрийн цахим хуудаснаа

jujigchin g ankhbayar - ehnerteigee
Жүжигчин Г.Анхбаяр эхнэртэйгээ

“Урьд нь бол рок од шиг л гадаадаар аялаад олсон мөнгөө үрээд л маргааш надад хамаагүй юм шиг амьдарч байж. Одоо бол өнөөдрөөс илүү маргаашийн тухай бодох болсон. Өвдөж болохгүй, үхэж болохгүй үр хүүхдийнхээ төлөө болсон. Ядаж л энийг би идсэнээс миний хүүхэд идсэн нь дээр байлгүй дээ гэсэн бодолтой болсон”

хэмээн бичжээ.

Тэрбээр охиноо “бульчик” хэмээн өхөөрддөг бөгөөд охиныхоо зургийг тэр бүр цахим хуудаснаа нийтэлдэггүй ч өөрийн инстаграм хуудсаа охиныхоо зургаар байнга чимдэг аж.

jujigchin g ankhbayar ohin
Жүжигчин Г.Анхбаяр охинтойгоо

Өөрийн гэсэн аз жаргалтай гэр бүлийг бүтээж, өрхийн тэргүүн, халамжит аавын дүрээр эргэсэн Г.Анхбаяр маань хайранд умбаж буйгаа ийнхүү цахим хуудсаараа дамжуулан мэдээлж буй юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here