Нүүр хуудас Соёл урлаг Эмээ, Ээж, Охин гуравын хоршил…

Эмээ, Ээж, Охин гуравын хоршил…

766
0
Жүжигчин Г.Ундармаа
Эмээ, Ээж, Охин гуравын хоршил...
Эмээ, Ээж, Охин гуравын хоршил
Эр хүнээс дутахгүй эмэгтэй. Уул нь би энэ үгийг таашаадаггүй л дээ. Авьяас чадвар нь байгаад боломж бололцоогоо бүрдүүлчихвэл хэн ч юу ч хийж, ямар ч амжилтад хүрч болох энэ цаг дор хэтэрхий хайрцагласан сэтгэлгээ санагддаг. Кино урлагт эмэгтэй найруулагчид хөл тавьж, уран бүтээл туурвиж эхэлсэн нь нэлээд хожуу. Тэгвэл кино урлагийнхан дунд “Эрчүүдээс дутахгүй эмэгтэй найруулагчид”-ын нэг хэмээн зүй ёсоор хүлээн зөвшөөрөгдсөн тоотой хэдэн бүсгүй бий. Тэдний нэг нь жүжигчин, найруулагч, продюсер Г.Ундармаа.
СТА Жүжигчин Г.Ундармаа
Жүжигчин Г.Ундармаа гэр бүлийн хамтаар

Сайн үйлсийн эзэн хэмээх тодотголыг нэрнийхээ урд зүүсэн хөдөлмөрч бүсгүй маань тэрээр өөрийн гэсэн аз жаргалтай амьдралыг цоглоосон юм. Ханьдаа халамжит гэргий, хайрт охиндоо үлгэр жишээ ээж хэмээн түүнийг дүгнэх нэгэн цөөнгүй.

Харин тэрээр өөрийн цахим хуудаснаа ээж, охин Б.Бэрцэцэгийн хамтаар авхуулсан зургаа нийтэлжээ. эмээ, ээж, охин гурав аргагүй адилхан, уруул дээр байрлах мэнгэ нь хүртэл яг ижилхэн юм хэмээн цахим хуудасных нь найзууд уулга алджээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here