Нүүр хуудас Соёл урлаг ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойн баярын урлагийн тоглолт, үзэсгэлэн боллоо

ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойн баярын урлагийн тоглолт, үзэсгэлэн боллоо

193
0
ӨМӨЗО
ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойн баярын урлагийн тоглолт, үзэсгэлэн боллоо
ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойн баяраа тэмдэглэх урлагийн тоглолт 8 дугаар сарын 7-ны өдөр Өвөр Монголын Улаан театрт болж Тоглолтын үеэр ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны байнгын гишүүн, УТЗЗ-ийн БХХ-ны дарга Юй Жэншэн болон олон үндэстэн салбарын хүмүүс нийт 1300 гаруй хүн тоглолт сонирхлоо.
Мөн  ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны байнгын гишүүн, УТЗЗ-ийн БХХ-ны дарга Юй Жэншэнгээр тэргүүлүүлсэн Төвийн төлөөлөгчийн баг “Хайрлан хамгаалж харилцан туслалцсан – ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойн баяр”-аа тэмдэглэх үзэсгэлэнг сонирхон үзлээ.  ХКН-ын XVIII их хурлаас хойш Ши Жиньпин даргаас Өвөр Монгол дахь ажлын чухал заавар болон шаардлагын дагуу ӨМӨЗО бүх талаар хэрэгжүүлж, онцгойлон Өвөр Монголд ажиллах үе дэх чухал яриа, үзэл санаа, шинэчлэлт, нээлт болон орчин үеийн бүтээн байгуулалт цоо шинэ нөхцөл байдлыг нээж, эх улсынхаа үзэсгэлэнт умард хилийг бий болгохоор хичээсээр ирлээ.
Үзэсгэлэнг сонирхон үзэж байх үед Юй Жэншэн ӨМӨЗО-ны сүүлийн жилүүдийн эдийн засаг сайжирсан, үндэстний эв нэгдлийн дэвшил, ядуурлын асуудлыг шийдвэрлэсэн, экологийн аюулгүй байдал зэрэг тал дээр шинэ амжилт олж харсан байна.

Төвийн төлөөлөгчдийн багийн орлогч багийн дарга Лю Яньдүн, Сүнь Чүньлань, Жанпин, Ван Жэнвэй, Жанян болон төлөөлөгчийн багийн бүх гишүүд, ӨМӨЗО-ны холбогдолтой хариуцлагатай албаны хүмүүстэй хамт үзэсгэлэнг сонирхон үзлээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here