Нүүр хуудас Соёл урлаг Өнөөдөр тодрох шинэ “Топ модель” 10 сая төгрөг гардана

Өнөөдөр тодрох шинэ “Топ модель” 10 сая төгрөг гардана

365
0

Монголын загварын салбарт хүчин зүтгэдэг дизайнер, загвар өмсөгчдийн хүсэн хүлээдэг нэгэн том арга хэмжээ өнөөдөр шилдгээ тодруулах гэж байна. “Гоёл” бол загварын ертөнцийнхний хүсэн хүлээдэг наадам гэхэд хилсдэхгүй.

Загвар зохион бүтээгчид, загвар өмсөгчдийн шилдгийн шилдгийг тодруулдаг “Гоёл-2018” наадам өчигдөр эхэлсэн.

Тус наадамд 100 гаруй загвар өмсөгч оролцохоор бүртгүүлснээс 50 гаруй загвар өмсөгч шигшигдэн үзүүлбэр үзүүлж байна. Дизайнерууд өдөр тутам, үндэсний, гоёлын, уран сэтгэмж гэсэн төрлөөр урласан хувцсаараа өрсөлдөж байна.

“Гоёл 2018” наадмын гала тоглолт, топ моделийг тодруулах ёслолын ажиллагаа энэ сарын 29-нд 18:00 цагаас Соёлын төв өргөөнд болно. Өнгөрсөн жилийн 29 дэх удаагийн “Гоёл” наадмаар топ моделийг тодруулаагүй.

Учир нь топ моделийн шалгуур хангах оролцогч наадамд өрсөлдсөнгүй гэж шүүгчид үзсэн юм. Тэгвэл энэ жилийн топ моделийн шагнал 10 сая төгрөг гэнэ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here