Нүүр хуудас Соёл урлаг “Баруун монголын бий биелгээ” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал болно.

“Баруун монголын бий биелгээ” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал болно.

322
0

Ховд аймагт Ард Аюушийн талбайд Бий биелгээчдийн улсын анхдугаар наадам эхэлж байна.

Уг наадмыг тус аймгийн Засаг даргын Тамгийн газар, Боловсрол,Соёл Шинжлэх ухаан, спортын яам, Боловсрол соёл урлагийн газар хамтран зохион байгуулж байгаа юм.

Бий биелгээний наадмын улсын уралдааныг хамтлаг болон гоцлол, сургуулийн өмнөх насны, зургаа наснаас  10, арван нэгээс-14, арван таваас-17 насны ангиллаар зохион байгуулж, “Шилдэг өвлөн уламжлагч”, ”Шилдэг өвлүүлэгч” номинацаар шалгаруулна.
Наадмын үеэр “Баруун монголын бий биелгээ” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал болно. Наадмын эхний шатанд оролцогчид өөрийн угсаатны бий биелгээг үндэсний хөгжимтэй бүжих юм байна. Хоёрдугаар шатанд оролцогчид торгууд,захчин, дөрвөд, урианхай, өөлд, мянгад, хошууд, тува, халх, казах зэрэг ястан үндэстний язгуур биелгээгээр оролцохоор боллоо.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here