Засгийн газрын тогтоолоор батлагдсан “Түүхэн үйл явдлын ой, тэмдэглэлт өдрийг тэмдэглэх, гавьяат үйлстнийг алдаршуулах, дурсгалыг нь мөнхжүүлэх журам”-д заасны дагуу “Соёл, урлагийн ажилтны өдөр”-ийг жил бүрийн есдүгээр сарын хоёр дахь ням гарагт тэмдэглэн өнгөрүүлдэг билээ.
Тэгвэл энэхүү өдрийг угтан Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газраас дараах арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөжээ. Үүнд: 9 сарын 11-15. Спортын бага наадам” 9 сарын 14-нд 09:00 цаг “Гар бөмбөг”.“МУБИС-ийн Биеийн тамирын сургуулийн А106, Б107 спорт зааланд
9 сарын 15-нд 09:00 цаг”Сагсан бөмбөг” “МУБИС-ийн Урлаг, спортын сургуулийн А106, Б107 спорт зааланд
9 сарын 15-нд 10.27. “Чөлөөт орон зай” төслийн нээлт
Уг төслийг төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаанд түшиглэн хэрэгжүүлэхээр ЗГХА, Соёл, урлагийн газар, чөлөөт уран бүтээлчдийн бүтээлч сэтгэлгээг нэмэгдүүлэх, бүтээл туурвилаа олон нийтэд чөлөөтэй илэрхийлэх орчин нөхцөлийг бүрдүүлэх замаар соёлын үнэт зүйлийг иргэдэд хүргэх, дүрслэх урлагийн боловсролыг дэмжихээр ажиллаж байна. Төслийн хүрээнд хэрэгжих үзэсгэлэнд Монголын уран зураг, гар урлалын /арьсан урлал, дархан, сийлбэр/ урлан бүтээгчдээс 30 гаруй чөлөөт уран бүтээлчийг тодорхой шалгуураар оролцуулна.
9 сарын 10-16. “Соёлын биет бус өвийг хамгаалах тухай конвенцын хэрэгжилтэнд Хэвлэл мэдээллийн байгууллагуудын оруулах үүрэг, оролцоо” БСШУСЯ, Соёлын өвийн төв, Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, Соёлын өвийн сүлжээ, харилцаа холбооны Зөвлөл, ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний комисс зэрэг байгууллагууд хамтран ЮНЕСКО-гийн итгэмжит байгууллага болох БНХАУ-д төвтэй Соёлын биет бус өвийн олон улсын сургалтын төв (CRIHAP)-ийн дэмжлэгтэйгээр сургалтыг зохион байгуулна. Үндэсний болон орон нутгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг телевиз, радио, сонин, сэтгүүл зэрэг хэвлэл мэдээллийн байгууллагын нийт 45 сэтгүүлч хамрагдах юм.
9 сарын 16. “Соёл, урлагийн ажилтны өдөрт зориулсан өдөрлөг
Соёл, урлагийн байгууллагуудын уран бүтээлч, ажилтнуудын өдөрлөгийн арга хэмжээ “Чингисийн хүрээ жуулчны бааз”-дээр тусгай хөтөлбөр, удирдамжийн дагуу явагдана.
1. “Соёл, урлагийн ажилтан” /Өдөрлөгийн нээлт/
2. Үдшийн цэнгүүн /хаалтын үйл ажиллагаа/
3. Бусад арга хэмжээ .