Нүүр хуудас Соёл урлаг “Хөмсөг” Норов хуримлав

“Хөмсөг” Норов хуримлав

489
0
Намсрайноров
“Хөмсөг” Норов хуримлав
Соёлын тэргүүний ажилтан дуучин Д.Намсрайноров гэргий Ц.Баярчимэгтэйгээ Алтан тахиа жилийн намрын тэргүүн сарын шинийн 15-ны билэгт сайн өдөр хуримаа хийсэн билээ.

Гурван сайхан хүүхдийн эцэг эх тэд гэр бүл болсноосоо хойш 10 жилийн дараа ийнхүү албан ёстоор хуримаа хйисэн юм.

Олон сайхан дуугаараа ард түмний танил болсон Төв аймгийн унаган хүү, МУСТА Д.Намсрайноровыг “Хөмсөг” Норов хэмээн хочлох болсоор нэлээд хугацааг үджээ. Тэрбээр өөрөө ч нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа

Хөмсөг бол миний брэнд. Би аавыгаа дуурайсан хөмсөгтэй. Эхэндээ хөмсөгний тухай ярианаас жаахан санаа зовдог байсан. Одоо бол дасчихжээ. Олон хүмүүсийн нүдэнд ил болохоор минийх хөмсөг содон харагддаг байх. Надаас их хөмсөгтэй хүмүүс зөндөө юм билээ, тэднийг харахаар надад сонин харагдаад байдаг юм. Гэхдээ бүсгүйчүүдээс “та сайхан хөмсөгтэй юм аа”

гэсэн чин сэтгэлийн үгсүүд нэлээд ирж байсан шүү” гэж өтгөн хар хөмсөгнийхөө тухай ийн ярьжээ.  Ямартаа ч түмэн олны хайрласан нэр, дуучин Д.Намсрайноровт ихэд таалагддаг бололтой.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here