Нүүр хуудас Соёл урлаг “Цаатан фестиваль”наадам Хөвсгөл аймгийн “Далай тур”жуулчны баазад 7 сарын 7, 8-нд болно.

“Цаатан фестиваль”наадам Хөвсгөл аймгийн “Далай тур”жуулчны баазад 7 сарын 7, 8-нд болно.

705
0

7 сарын 7, 8-ны өдрүүдэд Хөвсгөл аймгийн “Далай тур” жуулчны баазад  цаатан иргэдийн аж амьдралыг гадаад дотоодын иргэдэд сурталчлан таниулах зорилготой жил бүр зохион байгуулагддаг “Цаатан фестиваль” наадам  зохион байгуулагдана. Энэхүү наадмын арга хэмжээг 17 дахь жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд цаатан иргэдийн өвөрмөц аж амьдралын соёл, ёс заншил, Дархад цаатан бөөгийн ёс заншлыг түгээн дэлгэрүүлэх сүүлийн жилүүдэд тоо толгой нь цөөрч байгаа цаа бугийг хамгаалах, өсгөн үржүүлэхэд хувь нэмэр болох, нутгийн иргэдийн амьжиргааны түвшинг сайжруулах, орлогыг нэмэгдүүлэх аялал жуулчлалын эвентийг шинээр бий болгох зорилготой аж.

“Цаатан фестиваль” наадмын үеэр цааны уралдаан, цаатан иргэдийн амьдрал ахуйтай танилцах, зургаа авахуулах зэрэг олон боломж иргэдэд олддог бөгөөд наадмыг Монтрейвэл компани Хөвсгөл далайн эрэгт байрлах жуулчны баазад зохион байгуулна. Энэ үеэр жуулчид Хөвсгөл далайн эрэгт амарч аялангаа цаатан иргэдийн аж амьдралыг үзэх төдийгүй олон сонирхолтой арга хэмжээнд оролцох боломж бүрдэнэ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here