Нүүр хуудас Соёл урлаг ”Хурд”-ынхан ”НАР” мандуулна…

”Хурд”-ынхан ”НАР” мандуулна…

664
0
hurd-hamtlag-2018
"НАР" тоглолт энэ сарын 05, 06-нд UB Palace-ийн концертын их танхимд тоглогдох гэж байна

Монголын рок поп урлагт анхлан 1993 онд байгуулагдаж “Цэргийн бодол”, “Зураг шиг бүсгүй”, “Бүсгүй”, “Нулимсаа тэвчье”, “Чимээгүй ирэх дурлал”, “Би аавтай хүн” зэрэг олон арван дууг хит болгон эгшиглүүлсээр түмэн олны хайр хүндлэлийг хүлээн арилашгүй мөр өө үлдээсэн хамтлаг бол “Хурд”-ынхан.

Анхны тоглолтоо “Хар салхи” нэртэйгээр 1995 оны гуравдугаар сард тоглож байсан “Хурд” хамтлаг өдгөө 25 нас хүрлээ.

Хурд” хамтлаг өдгөө 25 нас хүрлээ

“Цэргийн бодол” дууны үг зохиогдоод 32 жилийн нүүрийг үзэж байсан билээ. Ард түмний дунд анх энэ дуугаараа танигдан олны хүндлэл хүлээж байсан залуус одоо өөрсдийн гэсэн орон зайгаа рок, попын ертөнцөд тунхагласан гэхэд хилсдэхгүй. ​

Өдгөө “Цэргийн бодол” дуу бүтэсний 40 жил, хамтлаг байгуулагдсаны 25 жилийн ойн хүндэтгэлийн “НАР” тоглолтоо толилуулахаар зэхсэн.

Тоглолтын тов зарлагдан энэ сарын 05, 06-нд UB Palace-ийн концертын их танхимд тоглогдох гэж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here