Нүүр хуудас Соёл урлаг 3 дугаар бааз урлаг, спортын наадам зохион байгууллаа

3 дугаар бааз урлаг, спортын наадам зохион байгууллаа

307
0
Наадамд 3 дугаар баазын 200 гаруй ажилчид оролцож 32 бөх барилдав
Эх үрсийн элч дуучин “Ноён Бондгор”"Гэрээ цэвэрлэж" явна.
“Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын 3 дугаар бааз урлаг, спортын наадам зохион байгууллаа. Наадамд 3 дугаар баазын 200 гаруй ажилчид оролцож 32 бөх барилдав. Алба, хэсгүүд бөх, урлагийн мэндчилгээ, цэнгээнт бүжиг, амтат хоол, олс таталтын тэмцээнээр өрсөлдөж авьяас чадвар, хүч чадлаа сорьсон юм.

Хүчит бөхийн барилдаанд Тээвэрлэлт, үйлчилгээний албаны тэрэг тавигч И.Галбадрах түрүүлж, 1-р хэсгийн жолооч Ж.Бат-Амгалан үзүүрлэн, Ч.Баттулга, Г.Баяржаргал нар шөвгийн 4-тшалгарч өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнууллаа.

Энэ үеэр “Эв нэгдэл” үйлдвэрчний эвлэлийн хорооноос “Уран барилдаан”-ы шагналыг Техник, технологийн албаны засварчин Г.Ганбаатарт, “Бондгортуулай” хөгжөөнт тэмцээний ялагч Тээвэрлэлт, үйлчилгээний албаны 3-р хэсгийн жолоочД.Эрдэнэтуяад гардуулсан.

Шилдэг мэндчилгээ  тэмцээнд Техник, технологийн алба 1-р байр, Тээвэрлэлт, үйлчилгээний албаны 2-рхэсэг 2-р байр, Баазынзахиргаа,инженер техникийн баг 3-р байр

Олс таталтын тэмцээнд Тээвэрлэлт, үйлчилгээнийалбаны 3-р хэсэг 1-р байр, 1-р хэсэг 2-р байр, Техник, технологийн алба 3-р байр

Шилдэг бүжгийн хос шалгаруулах тэмцээнд: Тээвэрлэлт, үйлчилгээний албаны 2-р хэсэг 1-р байр, Техник, технологийн алба 2-р байр, Тээвэрлэлт, үйлчилгээний албаны 1-р хэсэг 3-р байр

Шилдэг зохион байгуулалттай,амттай хотхон шалгаруулах тэмцээнд:

Тээвэрлэлт, үйлчилгээний албаны 3-р хэсэг шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнууллаа.

Гуравдугаар баазын захиргаанаас арга хэмжээг амжилттай зохион байгуулахад дэмжлэг үзүүлсэн “Зорчигч тээврийн нэгтгэлийн захиргаа, баазын удирдлагууд, уригдан оролцсон ахмадууд,“Эв нэгдэл” Үйлдвэрчний эвлэлийн хорооны хамт олон, инженер техникийн ажилчид, жолооч, шалгагч нартаа талархал илэрхийллээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here