Нүүр хуудас Соёл урлаг “Anemone” хамтлагийн дуучин Х.Жулдыз “Мөсөн гүнж”-ийн дүрд хувирчээ

“Anemone” хамтлагийн дуучин Х.Жулдыз “Мөсөн гүнж”-ийн дүрд хувирчээ

3253
0
Juldiiz
"Anemone" хамтлагийн дуучин Х.Жулдыз "Мөсөн гүнж"-ийн дүрд хувирчээ

“Энимони” хамтлагаас гарснаас хойш хэд хэдэн зар сурталчилгаа, кинонд тоглон өөрийн үзэсгэлэнт төрхөөр эрчүүд гэлтгүй бүсгүйчүүдийн зүрхийг булаагаад байгаа Х.Жулдызтай (Жүлиа) ярилцлаа

Тэрбээр “Сайн уу амьдрал минь 2” УСК-ний дараагаар жүжигчиний карьераа эхлүүлэн олон ангит кинонд тоглож байгаа сурагтай байна.

Сайн байна уу. Таньд энэ өдрийн мэнд хүргэе. Олон хүн таныг “Энимони”  хамтлагийн гишүүн гэдгээр нь сайн мэднэ. Өөрийгөө гурван үгээр тодорхойлооч.
Сайн байна уу. Яахав өөрийгөө айхтар тодорхойлох зүйл байхгүй л дээ. Гэхдээ хамгийн дуртай гурван зүйлээ хэлье. Бясалгал, хайр, аз жаргал.

Өөрийг чинь яг одоо олон ангит кинонд тоглож байгаа гэж сонслоо. Энэ талаараа сонирхуулж болох уу?
Тиим ээ. Анх удаа олон ангит кинонд тоглож үзлээ. Киноны зураг авалт гурван сарын хугацаанд явагдсан. Мэдэхгүй чадахгүй зүйл маш их байлаа. Одоо киногоо л хурдан үзмээр байна. (МҮОНРТ)-ийн “Хавар”олон ангит кино маань 12 сарын 25-нд  МНҮОТ-ээр цацагдах гэж байгаа. Бас богино хугацаанд үнэхээр сайхан дурсамжийг бүтээлцсэн кино багийнхандаа, жүжигчиддээ, өөртөө баяр хүргэмээр байна.

Нууц биш бол ямар дүр бүтээсэн бэ?
Би “мөсөн гүнжийн“ дүрд тоглосон.  Марал гэх хүйтэн зүрх сэтгэлтэй, хүнийг ойлгодоггүй хувиа хичээсэн охины  амьдралд эргэлтүүд гарч хайр дурлалын хүчээрдаваж ухаажиж байгаа үйл явдал гарна.

Хайр дурлалын хүчээр давж гарсан гэдгийг тайлбарлавал?
Кино эхлэхэд Маралд Халиун гэх залуу гэрлэх санал тавьдаг юм. Гэтэл Марал саналыг хүлээж авалгүй уурлаж загнан хаяж явдаг. Уг нь Халиун Марал хоёр гурван жил үерхсэн хосууд л даа. Гэвч Марал түүнд чин сэтгэлээсээ хайртай байгаагүй  хэрэг. Тэгээд л  Маралаа Билгээ гэх даруухан энгийн залууд татагдан хайрлаж эхлэснээр сонирхолтой эргэлтүүд гарна даа.

Julya
“Хавар” УСК-ны зураг авалтын үеэр

Тэгвэл Марал биш Жулдыз энэ хоёр залуугийн хэнийг нь сонгох байсан бол?
Мэдэхгүй байна аа (инээв). Магадгүй Марал шиг Халиунтай үерхээд хайртай болоогүй бол Билгээг л сонгох байх даа.  Эсвэл өөрөө Жулдызын талаас Ганбаа, Анхаа (хоер эрэгтэй дүрийг бүтээсэн Ганбат, Анхбаяр хоерыг хэлж байгаа) хоёрын хэнийг сонгох вэ? гэж асуугаад байна уу? (инээв)

Тэгвэл Анхаа, Ганбаа хоёрын хэнийг нь сонгох вэ?
Манай Анхаа, Ганбаа хоёр бол үнэхээр сайхан залуус.  Би сонголт хийж чадахгүй ээ (инээв).

Хөгжилтэй юм аа. Хайр дурлалын тал дээрх чиний өөрийн үзэл бодол ямар вэ?
Хайр бол амьдралын хамгийн агуу зүйл.  Хайр хүнийг хүчтэй байлгаж, баярлуулж, бүхнийг мэдрэх эхлэлийг өгдөг юм шиг санагддаг.  Бас хүн өөрийгөө хайрлахгүй бол бусдыг яаж хайрлахав. Өөрийгөө хайрласан хүн бусдыг хайрлана. Бусдыг хайрласан хүн эх орноо хайрлана. Эх орноо хайрласан хүн эх дэлхийгээ хайрладаг. Хайрыг үргэлж урсгах хэрэгтэй.

Буцаад асуултандаа орьё. Чи өөрийнхөө амьдралд марал шиг зоригтой алхам хийж байсан тохиолдол байгаа юу?
Би зоригтой шүү. Огцом алхам хийж байсан тохиолдол байгаа. Нууц хэвээр нь үлдээе.

Киноны явцад хөгжилтэй зүйл олон байсан байх. Харин хүндрэлтэй зүйл нь юу байсан бэ?
Миний хүндрэл миний нулимс байсан. Мэргэжлийн жүжигчин биш болохоор камерны өмнө  уйлах их хэцүү байлаа.

“Энимони” хамтлаг тарсан гэж сонссон бие даасан уран бүтээл хийх үү?
Би 2013 онд хамтлагаасаа гарсан.  Одоо бол найз Жаннатайгаа хамтраад “Хавар” киноны дууг дуулсан. Аяыг Төөгөө гээд авъяаслаг залуу хийгээд шүлгийг Жана бид хоёр хамтран бичсэн. Дуу хөгжмөө хаях талаар бодохгүй байгаа.

Эх сурвалж: АОЗОРА АРТ СТУДИО

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here