Нүүр хуудас Соёл урлаг “Fuckup Nights Ulaanbaatar” 17 дахь удаагаа…

“Fuckup Nights Ulaanbaatar” 17 дахь удаагаа…

102
0
“Fuckup Nights Ulaanbaatar”
“Fuckup Nights Ulaanbaatar” 17 дахь удаагаа...

Дэлхийн 80 гаруй орны 300 гаруй хотод нэгэн зэрэг “Fuckup Nights” арга хэмжээ зохион байгуулагддаг. Тэгвэл “Fuckup Nights Ulaanbaatar” Монголд болоод нэлээдгүй хугацаа өнгөрсөн.

Энэхүү эвэнтийн үеэр амжилтад хүрсэн эрхмүүд өөрийн амьдралд тохиолдсон уналт, бүтэлгүйтлийн түүхээ бусадтай хуваалцаж, тэр үйл явдлаас юу сурсан, яаж даван туулсан, амьдралд нь ямар хэрэг болсон, өөрийгөө тэр дундаас хэрхэн олсон талаар нээлттэй ярилцаж, хөгжилтэй үдшийг өнгөрөөдөг. Тэгвэл маргааш “Fuckup Nights Ulaanbaatar” 17 дахь удаагаа болно.

Тус арга хэмжээнд энэ удаад таван өөр салбарын эрхмүүд буюу соёлын тэргүүний ажилтан, хийлч Ч.Дэлгэрцэцэг, “Unlimited media group”-ийн гүйцэтгэх захирал, Балдорж шагналт сэтгүүлч Ж.Тэгшжаргал, адал явдал хайгч, интерпренер Ч.Чинзориг, “Ай си ти” группийн технологи хариуцсан захирал А.Баттамир, Боксын олон улсын хэмжээний мастер Ш.Ганбаатар нар оролцоно.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here