Нүүр хуудас Соёл урлаг ‘Moon Dance’ хамтлаг “Мөсөн хатан” бүжгээрээ шилдэг зургаад үлдлээ

‘Moon Dance’ хамтлаг “Мөсөн хатан” бүжгээрээ шилдэг зургаад үлдлээ

1107
0
Бүжиг
'Moon Dance' хамтлаг “Мөсөн хатан” бүжгээрээ шилдэг зургаад үлдлээ
Латин бүжгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Австри улсын Венна хотод энэ сарын 9-д эхэлсэн бөгөөд тус тэмцээнд эх орноо төлөөлөн ‘Moon Dance’ хамтлаг оролцож байгаа талаар бид мэдээлсэн. Тэмцээний урьдчилсан шатнаас шилдэг зургаан баг финалд үлдэж, медальт байрын төлөө өрсөлддөг билээ.

Тэгвэл ‘Moon Dance’ Герман, ОХУ, Австрийн багуудын хамт финалд өрсөлдөх эрхийг аваад байсан юм. Өчигдөр болсон финалын шалгаруулалтын дараа дүнг зарлахад ОХУ-ын “DUET Perm” баг тэргүүлсэн бол Германы “Grün-Gold” клуб, ОХУ-ын “Vera Tyumen Latin” багууд эхний байруудад орсон байна. Мөн Германы “FG TTC Rot-Weiss-Silber” дөрөвт орсон бол тэмцээнийг зохион байгуулагч орны “TSC Schwarz Gold” A баг тавдугаар байрыг эзлэв. Сүүлийн жилүүдэд дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож, финалын шалгаруулалтад үлдээд байсан ‘Moon Dance’ хамтлаг энэ дахин шилдэг зургаад багтлаа.

‘Moon Dance’ хамтлаг 18 бүжигчинтэй бөгөөд багийн дасгалжуулагчаар О.Саранхүү, О.Оюунбат нар ажиллав.

Өнгөрсөн онд Германы Бремэнд болсон Дэлхийн аварга шалгаруулах латин бүжгийн тэмцээнд “Мөсөн хатан” бүжгээрээ шилдэг зургаад үлдэж, тавдугаар байр эзлэн эх орондоо бүжгийн цомыг анх удаа авч ирж байсан юм. Тэгвэл тэд энэ дахин амжилтаа бататгаж, шилдэг зургаад үлдлээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here