Эерэг мэдээллийг түгээгч, уншвартай хүртээмжтэй сэтгүүлийн шинэ дугаар худалдаанд гагрчээ.
https://www.facebook.com/TV-ZONE-weekly-magazine-204931649541719/
Сэтгүүлийн нүүр хуудсыг УДЭТ-ын Жүжигчид, Гэгээн Музагийн эзэд болох Г.АЛТАНГЭРЭЛ, Г. НОМУУН нар чимж “БИД ТЕАТРЫН ГЭР БҮЛ” хэмээх гарчиг дор сонирхолтой ярилцлага нийтлэгджээ.
“Гэр бүлийн бат бөх оршин тогтнохын нууц нь хоёр биенийхээ дутууг нөхөж, урмын үгээр дэмжин тэтгэж, нэг ёсондоо тулгуур түшиг болоход оршино” гэж сэтгүүлийнхээ шугамаар уулзаж, учирч явсан гэр бүлээс олонтаа сонсож явлаа. Тэд ийм л энгийн ноу хаугаар элэг бүтэн амьдралаа босгосон эрхмүүд. Тэгвэл үүнтэй адил бие биенийхээ зөвлөгч нь, сайн найз нь, нөгөөтэйгүүр хайртай хүн нь, бас хамтран зүтгэгч нь болж яваа гэр бүл Дугаарын зочинд уригджээ.
Тэд ажил дээрээ хамтран зүтгэгч буюу Улсын Драмын Эрдмийн Театрын залуу жүжигчид, амьдралд хоёр хүүгийн аав, ээж. Театрынхаа гэр бүлийн уран бүтээлчдийн залгамж халаа болсонд тэд ихэд бэлгэшээж явдаг аж.