10 дахь удаагаа амжилттай зохион байгуулсан “Universe – Best Songs” наадмын шилдэг 21 оролцогчийн Гран При шагналтан тодруулах ёслолын ажиллагаа, Гала концерт амжилттай зохион байгуулагдаж, энэ жилийн шилдгээ тодрууллаа. Энэ жилийн наадмын шүүгчээр Пентатоник академийн Ерөнхийлөгч, МУУГЗ Б.Долгион, Sweetymotion хамтлагийн дуучин Ц.Сарнай, Монгол рэппэр Big Gee нар оролцсон нь үзэгчдийн сонирхлыг ихэд татсан билээ. Жил бүр 500-700 гаруй авьяастан оролцдог монголын хамгийн том уралдаант, хөгжмийн шоу нэвтрүүлэгт энэ жил 600 гаруй оролцогчид өрсөлдсөнөөс өөрийн давтагдашгүй дуу хоолой, авьяас чадвараараа Бат-Эрдэнийн Анужин ялгарч, Universe-Best Songs 2017 наадмын шилдгийн шилдэг Гран-При шагналтнаар шалгарчээ. Уг наадмын шалгаруулалтын 5 шатны турш чадварлаг дуу хоолойгоороо өрсөлдөж шилдгийн шилдгээр шалгарсан төдийгүй, “Beatles & Bee Gees”, “Эх хэлээрээ дуулья”, “Сэтгэлд хоногшсон монгол киноны дуунууд” тэмцээнүүдэд амжилттай оролцож өөрийгөө харуулж чадсан байна. Энэ жил UBS телевизээс наадмын шагналын санд олны сонирхлыг татсан томоохон өөрчлөлт оруулсан бөгөөд, наадмын Гран При шагналтан 500.000.000 төгрөгтэй тэнцэх “Продюсингийн эрх”-ийн эзнээр тодруулж, Монголын нэр хүнд бүхий 10 яруу найрагч, 10 хөгжмийн зохиолчтой хамтран 10 шинэ уран бүтээлийн эзэн болох эрхийг ялагчид амласанаар залуу дуучин Б.Анужингийн хувьд Монголын орчин үеийн хөгжмийн урлагт хөл тавих гарц, үүд нээгдэж байгаа төдийгүй 10 дуутай шинэ альбомоо продюсерлүүлэх гайхамшигтай боломжийн эзэн болж байгаа юм. Universe-Best Songs 2017” наадам нийгмийн өмнөх хариуцлагын хүрээнд БСШУСЯ-тай хамтран, нийгмийн сүлжээнд соёлтой оролцох, хүүхэд залуус бие биенээ хүндлэх зарчмыг нийтэд түгээх зорилгоор “Цахим ертөнцөд соёлтой оролцъё” уриатайгаар зохиогдсон нь иргэдийн талархлыг хүртсэн юм.
Нүүр хуудас Соёл урлаг Universe-Best Songs 2017”тэмцээн“Цахим ертөнцөд соёлтой оролцъё”уриатай болж өндөрлөлөө.