Нүүр хуудас Соёл урлаг “VOGUE” сэтгүүлийг чимсэн анхны Монгол модель Б.Ялгуун

“VOGUE” сэтгүүлийг чимсэн анхны Монгол модель Б.Ялгуун

2920
0
"VOGUE" сэтгүүлийг чимсэн анхны Монгол модель
“VOGUE” сэтгүүлийг чимсэн анхны Монгол модель Б.Ялгуун
Мэргэжил бүхэн сайхан. Гагцхүү сонгосон мэргэжилдээ үнэнч байж, мөрөөдлийн үнэ цэнийг мэдэрч амжилт гаргах нь хамгаас чухал.
Б.Ялгуун “Монгол модель” агентлагаас загварын гараагаа эхэлжээ

Өөрийн сонгосон замаар шантралгүй хичээн зүтгэж, ололт амжилтыг зэрэг хүртэж яваа нь Загвар өмсөгч, Модель Б.Ялгуун хэмээх бүсгүй юм.

Тэрээр хувцас загвар өндөр түвшинд хөгжсөн Япон, Тайланд, Сингапур болон Хонг Конг зэрэг орнуудад ажиллаж байсан арвин туршлагатай юм.

Загварын тайз хэмээх ойлгот хүн бүрт харилцан адилгүй байдаг. Зарим хүнд амар хялбар, өнгө үзэмжээр дүгнэгдэх төдий байдаг бол заримд нь хүнд хэцүү, тэвчээр хатуужлыг шаарддаг онцлогтой.

“Монгол модель” агентлагаас загварын гараагаа эхэлсэн тэрээр дэлхийн загварын таван хотод салбартай “IMG Models” агентлагтай гэрээ байгуулан ажиллаж буй аж.

“Vogue” сэтгүүлд нийтлэгдсэнээр нүүрийг нь чимсэн анхны Монгол охин болж байв

Мөн Италийн “Marco de Vincenzo” брэндийн “Pre-fall 2017” цуглуулгын каталогийн зураг авалтад оролцож, тус зургууд нь “Vogue” сэтгүүлд нийтлэгдсэнээр нүүрийг нь чимсэн анхны Монгол охин болж байв.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here