Олон улсын жүдо бөхийн холбооны цуврал тэмцээнүүдийн нэг болох Абу Дабигийн Их дуулга тэмцээн өнөөдөр эхэлнэ. Арабын нэгдсэн Эмират улсад зохион байгуулагдах тэмцээн гурван өдөр үргэлжилэх юм. Тэмцээнд таван тивийн 48 орны 290 жүдоч оролцохоор мэдүүлгээ өгсөн байна.
Монголын тамирчид эрэгтэй зургаа, эмэгтэй хоёр, нийт найман тамирчны бүрэлдэхүүнтэй оролцох бөгөөд 2017 оны насанд хүрэгчдийн дэлхийн аварга Багийн бүрэлдэхүүнийг танилцуулъя.
ЭРЭГТЭЙ: Г. Болдбаатар /60 кг/, Д. Төмөрхүлэг /66 кг/, Г. Хэрлэн /66 кг/, Г. Одбаяр /73 кг/, Н. Дагвасүрэн /81 кг/, О. Ууганбаатар /81 кг/.
ЭМЭГТЭЙ: Б. Хорлоодой /52 кг/ , Д. Сумъяа /57 кг/.