Нүүр хуудас Спорт Чөлөөт бөх Манай улсаас энэ удаагийн чансаанд эрэгтэй 5, эмэгтэй 5 нийт 10 бөх...

Манай улсаас энэ удаагийн чансаанд эрэгтэй 5, эмэгтэй 5 нийт 10 бөх багтжээ.

217
0

Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо  удахгүй  Францын нийслэл Парист эхлэх ДАШТ-ний  өмнөх дэлхийн чансааг гаргалаа.

Чансааг гаргахдаа өнгөрсөн долдугаар сард болсон Али Алиевын нэрэмжит тэмцээн, “Poland Open”, Мадридын Гранпри, өнгөрсөн долоо хоногт өндөрлөсөн залуучуудын ДАШТ-ийг харгалзан үзжээ.

Манай улсаас энэ удаагийн чансаанд эрэгтэй, эмэгтэй тус бүр тав нийт 10 бөх багтсан юм. Эмэгтэйчүүдийн 63кг-д өнгөрсөн долдугаар сард Польшийн нээлттэй тэмцээн болон Мадридын Гранприд түрүүлсэн ОУХМ Пүрэвдоржийн Орхон хоёр байр урагшилж, аман хүзүүдэв. Түүний жинд саяхан хөдөлмөрийн баатар болсон Соронзонболдын Батцэцэг энэ жилийн Азийн аваргад түрүүлсэн амжилтаар дөрөвдүгээр байрт бичигдэж байна.

Түүнчлэн эрэгтэйчүүдийн 57кг-д гавьяат тамирчин Э.Бэхбаяр ес, ОУХМ З.Занабазар 14, 70 кг-д гавьяат тамирчин Г.Мандахнаран 16, 86кг-д П.Өнөрбат 18, 125кг-д ОУХМ Н.Золбоо 19, эмэгтэйчүүдийн 55кг-д гавьяат тамирчин Д.Отгонцэцэг 14, ОУХМ Э.Даваачимэг 17, 60кг-д ОУХМ Б.Шоовдор 12 дугаар байрт бичигджээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here