Нүүр хуудас Спорт БНХАУ: 3х3 сагсан бөмбөгийн ААШТ-ээс мөнгөн медаль хүртлээ

БНХАУ: 3х3 сагсан бөмбөгийн ААШТ-ээс мөнгөн медаль хүртлээ

123
0
33sagsanbombog-2019
33sagsanbombog-2019

БНХАУ-д энэ сарын 24-26-ны өдрүүдэд насанд хүрэгчдийн 3х3 сагсан бөмбөгийн ААШТ болсон билээ. Манай улсаас эрэгтэй, эмэгтэй баг хоёулаа оролцож, эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ.

Монгол Улсын 3х3 эрэгтэй сагсан бөмбөгчид өмнө нь 2017 онд Улаанбаатар хотноо зохиогдсон ААШТ-ээс алтан медаль, 2018 онд БНХАУ-ын Шенженд болсон ААШТ-ээс мөнгөн медаль хүртэж байсан.

Эрэгтэй шигшээ баг тэмцээний С хэсэгт Австрали, БНСУ-ын шигшээ багтай багтаж, хоёрдугаарт шалгаран хасагдах шатны эрхээ авсан. Хасагдах шатны 1/4 шигшээд 21:16 харьцаагаар Йорданыг хагас шигшээд 21:13 харьцаагаар Казахстаныг хожиж, аваргын төлөө Австралийн шигшээ багтай шалгарсан.

Аваргын алтан медалийн төлөө “Ногоон” тивийн тив-улс Австралийн эсрэг тоглож, 21:9 харьцаатай хожигдож, мөнгөн медаль хүртээд байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here