~Бодибилдинг фитнессийн тамирчид 11 медальтай ирлээ~
Монголын бодибилдинг фитнессийн холбооны баг тамирчид БНСУ-ын Сөүл хотноо зохион байгуулагдсан “MR.OLYMPIA AMATEUR-ASIAN GRAND PRIX 2018” тэмцээнээс 11 медаль хүртжээ.
Уг тэмцээн нь “IFBB professional league” холбооноос Азид зохион байгуулагддаг бөгөөд хамгийн нэр хүндтэйд тооцогддог аж.
Тэмцээнд өндөр зэрэглэлийн буюу олон жил хичээллэсэн тамирчид оролцдогоороо онцлог агаад Азийн “гран при” хэмээн нэрлэж болно.
Үүнд Монгол Улсаас эрэгтэй 12, эмэгтэй дөрвөн тамирчин оролцохдоо дөрвөн алт, гурван мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртэж, нэг тамирчин “PRO CARD”-ын эзэн болжээ.
Алтан медаль хүртсэн тамирчид:
– Men’s physique junior болон Men’s physique Class B open ангилалд Э.Батдорж хос Алтан медаль,
– Bodybuilding 75 kg ангилалд Л.Саруулбат,
-Bikini Class B ангилалд Г.Уянга,
Мөнгөн медаль хүртсэн тамирчид:
Men’s physique Class C ангилалд У.Нямтулга, Men’s physique Junior ангилалд
М.Мөнх-Од, Bodybuilding Master ангилалд Т.Чахар
Хүрэл медаль хүртсэн тамирчид:
Men’s physique Class C open ангилалд М.Мөнх-Од, Men’s physique Class
A open ангилалд Б.Лхагвадорж, Bikini Class
B open ангилалд Г.Уянга,
Bikini Novice ангилалд А.Ичинноров тус тус медалийн эзнээр тодров.
эх сурвалж: mnb.mn