Нүүр хуудас Спорт Буриад сурын харваанд Дорнод аймгийн Баяндун сумын харваач О.Сүхбаатар 64 сумнаас 63...

Буриад сурын харваанд Дорнод аймгийн Баяндун сумын харваач О.Сүхбаатар 64 сумнаас 63 онож түрүүллээ.

551
0

Их Монгол улс байгуулагдсаны 807,  Ардын хувьсгалын 92 жилийн Үндэсний их баяр наадам буриад сурын харваа 7-р сарын 8-ны өдөр болж 140 харваач цэц мэргэнээ сорилоо. Буриад сурын эрэгтэй харваанд Дорнод аймгийн Баяндун сумын харваач О.Сүхбаатар 64 сумнаас 63 онож тэргүүлжээ. Эмэгтэй харваанд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын уугуул, “Алдар жем интернешнл” клубын харваач С.Энхтунгалаг 64 сумнаас 52 онон, түрүүлсэн байна. Энэ жил үндэсний их баяр наадмын Буриад сурын харваанд 140 гаруй харваач оролцсон. Хамгийн ахмад харваач болох 89 настай, Гарамгай мэргэн Цэвээн гуай сум тавьж ёслолсон бол хамгийн залуу харваач маань 14 настай охин байлаа. Дорнод аймгийн Баян дун сумын “Аш авгад”-ын харваач О.Сүхбаатар 64 суманд 63 онож түрүүллээ. Түүний хувьд өнгөрсөн жил Буриад сурын харваанд түрүүлсэн, энэ жил дахин түрүүлж хошой мэргэн харваач болж байна. Энэ жил Буриад сурын харваанд шинээр цолтон төрсөнгүй. Туршлагатай харваачид бууриа хадгалж үлдлээ. Эмэгтэй харваанд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын уугуул, “Алдар жем интернешнл” клубын харваач С.Энхтунгалаг 64 сумнаас 52 онож түрүүллээ. С.Энхтунгалаг гурван жил дараалан түрүүлж, гоц мэргэн цол хүртэж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here