Булган аймгийн Хангал сумын харьяат, Үндэсний спортын ууган гавьяат тамирчин, дархан аварга Б.Түвдэндоржийн мэндэлсний 100 жилийн ойд зориулсан бөхийн барилдаанд улсын начин Э.Энхбат түрүүллээ.
Улсын аварга Г.Эрхэмбаяр, улсын арслан П.Бүрэнтөгс, Н.Батсуурь, улсын гарьд И.Доржсамбуу, улсын заан Б.Пүрэвсайхан тэргүүтэй Улс, аймгийн алдар цолтой 256 бөх барилдсан юм.
Булган аймгийн Могод сумын харьяат, Хангарьд спорт хороо, UFS группийн бөх улсын өсөх идэр начин Э.Энхбат түрүүлж, Ховд аймгийн Чандмань сумын харьяат, Хангарьд спорт хороо, Ньюпрогресс группийн бөх, улсын заан Б.Пүрэвсайхан үзүүрлэв.
Их шөвөгт Архангай аймгийн Чулуут сумын харьяат, Алдар спорт хороо, Бөхбилэгт дэвжээний бөх, улсын начин Б.Амарзаяа, энэ жил Төв аймгийн баяр наадамд түрүүлсэн, аймгийн арслан Э.Ууганбаяр нар шалгарлаа.