Нүүр хуудас Спорт “Гимнастрада – 2019” гимнастикийн уралдаант үзлэгт 1043 хүн оролцоно

“Гимнастрада – 2019” гимнастикийн уралдаант үзлэгт 1043 хүн оролцоно

188
0
Гимнастрада – 2019

Иргэдийн бие бялдрыг гимнастикийн дасгал хөдөлгөөнөөр хөгжүүлэх, тэднийг биеийн тамир, спортын үйл ажиллагаанд татан оролцуулах зорилгоор “Гимнастрада” гимнастикийн уралдаант үзлэгийг тав дахь жилдээ зохион байгуулж байна. Уралдаант үзлэг маргааш Монголын Хөлбөмбөгийн холбооны Фүтзааланд болно.

Тус уралдаант үзлэгт 4-70 насны иргэд дүүрэг, хороо, хэсэг, байгууллага, хамт олноо төлөөлөн 12 ба түүнээс дээш хүний бүрэлдэхүүнтэй баг бүрдүүлэн оролцдог бөгөөд спорт, уран сайхан, аэробик, хийн дасгал, ушу, таеквондо, спорт бүжиг, акробатик болон бусад спортын төрлүүдийн хэрэглэлтэй болон хэрэглэлгүй дасгал хөдөлгөөн бүжгийн элементүүдийг чөлөөтэй сонгон оролцдог юм.

Энэ удаагийн гимнастрада уралдаант үзлэгт нийслэлийн есөн дүүргийн 27 байгууллагын 1043 иргэн оролцох юм байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here