~Мексикчүүдийн үйлдэл Солонгосчуудад таалагдахгүй нь лавтай~
ОХУ-д болж байгаа хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд БНСУ-ын шигшээ дэлхийн дөрвөн удаагийн аварга Германы багийг хожсоны ачаар мексикчүүд хэсгээсээ гарах боломжтой болсон.
Азичууд энэхүү ялалтад мексикчүүд ихэд баярлаж байгаа бөгөөд үүнийгээ янз бүрээр илэрхийлж байна. Тухайлбал, шар айргийн бизнес эрхэлдэг нэгэн залуу АНУ дахь БНСУ-ын ЭСЯ-ынхныг олон авдар пивоор дайлсан бол иргэд нь талархлын мэндчилгээний давлагааг эхлүүлжээ.
Сошиал ертөнцөөр ийм нэгэн талархлын давлагаа явсан нь нэмэр биш нэрмээс болов гэгчээр зарим солонгосчуудын бухимдлыг багагүй төрүүлсэн байна.
Мөн зарим Мексик иргэд ч үүндээ шүүмжлэлтэй хандаж байгаа гэнэ.