Нүүр хуудас Спорт Үндэсний бөх Архангай аймагт ҮНДЭСНИЙ БӨХИЙН ТЭМЦЭЭН боллоо

Архангай аймагт ҮНДЭСНИЙ БӨХИЙН ТЭМЦЭЭН боллоо

326
0
Архангайн үндэсний бөх
Архангай аймагт ҮНДЭСНИЙ БӨХИЙН ТЭМЦЭЭН боллоо. Анх 1997 онд зохион байгуулагдсан уг тэмцээн хэсэг завсардаж, өнгөрсөн жилээс явуулахаар болсон бөгөөд энэ жил хоёр дахь удаагаа болов.

Тэмцээнд улс, аймгийн цолтой болон залуу бөхчүүд нийлсэн 23 бөх барилдаж, уран мэх, хурд хүчээ сорьсон юм.

Тойргоор барилдсан энэхүү тэмцээнд 19 даваагаар Хашаат сумын харьяат аймгийн арслан Б.Мөнх-Эрдэнэ мөн 19 даваагаар Хотонт сумын харьяат Л.Жамбал, Батцэнгэл сумын харьяат аймгийн харцага Б.Зоригтбаатар нар тэргүүлж, шагналыг аймгийн ИТХ-ын дарга Б.Өсөхбаяр, аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан, Монгол Улсын аварга Ч.Санжаадамба нар гардууллаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here