Бодибилдинг фитнессийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 14-16-нд Тайландын Чианг Май хотод зохион байгуулагдлаа.
Арав дахь удаагаа болж буй эл тэмцээнд 51 орны 650 гаруй тамирчин 52 ангилалд ѳрсѳлдсөн.
Харин Монгол Улсаас зургаан эмэгтэй, найман эрэгтэй тамирчин, нэг шүүгч, нэг албаны хүний бүрэлдэхүүнтэй баг оролцож, хоёр алт, дөрвөн мѳнгѳ, гурван хүрэл медаль хүртсэнээс гадна шагналт дөрөвдүгээр байрт хоёр, тавдугаар байрт мөн хоёр тамирчин шалгарсан байна.
Тухайлбал, тус ДАШТ-ийн
-“Women’s Athletic Physique over 165cm” ангилалд Г.Угалзцэцэг – Алтан медаль,
-“Women’s Ladies Athletic Physique 30-40 yrs” ангилалд Г.Угалзцэцэг – Алтан медаль,
-“Women’s Athletic Physique up to 165cm” ангилалд Г.Гансаруул – Мѳнгѳн медаль,
-Women’s Model Physique up to 160cm” ангилалд Б.Мѳнхчимэг – Мѳнгѳн медаль,
-“Men’s Sports Physique up to 170 cm” ангилалд Б.Лхагвадорж – Мѳнгѳн медаль,
-“Men’s Sports Physique up to 180 cm” ангилалд Ж.Баянмѳнх – Мѳнгѳн медаль,
-“Women’s Junior Model Physique 21 yrs” ангилалд М.Мойлоо(Г.Угалзцэцэгийн охин) – Хүрэл медаль,
-“Women’s Sports Physique up to 165 cm” ангилалд Х.Болорчимэг – Хүрэл медаль,
-“Men’s Fitness Physique over 170 cm” ангилалд Ж.Баянмѳнх – Хүрэл медаль,
-“Women’s Ladies Athletic Physique 30-40 yrs” ангилалд Г.Гансаруул- шагналт дөрөвдүгээр байр,
-“Men’s Sports Physique over 180 cm” ангилалд М.Эрхэмбаяр шагналт шагналт дөрөвдүгээр байр,
-“Men’s Sports Physique over 180 cm” ангилалд Х.Мѳнхбилэг шагналт тавдугаар байр,
-“Men’s Sports Physique up to 175 cm” ангилалд Э.Батдорж шагналт шагналт тавдугаар байр эзэлсэн амжилт үзүүлсэн байна.